Д.Эрдэнэбилэг XV байр эзэлжээ

img

Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг Бээжин хотноо Дэлхийн оюуны спортын их наадамд эрдэм мэдлэгээ сорьж байгаа билээ. Тэрээр өчигдөр блиц тоглолтоор 15 тоглолтоос нэг хожиж, зургаа тэнцэн 8 оноогоор XV байрт шалгарчээ. Түүний ялсан ганц хүн нь Оросын домогт даамчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов байлаа. Өнөөдрөөс стандарт төрлөөр Дэлхийн оюуны спортын их наадмын тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд Д.Эрдэнэбилэг эхний даваанд Г.Валнеристай өрсөлдөх оноолт гарчээ. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ