Гишүүд тангараг өргөлөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын гишүүдийн тангараг өргөх, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх талаар УИХ-ын гишүүдэд танилцууллаа. СЕХ-ноос Д.Сарангэрэл, Г.Батхүү Д.Арвин нар тангараг өргөхөөр болсон байна. Энэ гурван гишүүн тангараг өргөснөөр УИХ нийт 73 гишүүнтэй боллоо.
Өвөрхангайн хоёр суудал маргаантай байгаа. Гэтэл өнөөдөр яагаад Г.Батхүү тангаргаа өргөхөөр болж, Зоригт гишүүн тангараг өргөхөө больсон талаар гишүүд тодрууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд: “Зоригт өөрөө надад өргөдөл өгсөн. Өвөрхангайд маргаантай байгаа Чинзоригийн асуудал шүүхээр хэрхэн шийдэгдэхийг харъя. Энэ асуудлыг дуустал тангараг өргөх асуудлаа хойшлуулъя гэсэн. Тиймээс өнөөдөр танхимд хүрэлцэн ирээгүй” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Г.Уянга“Гуя дагаж хүзүү гэдэг шиг өнөөдөр яагаад Батхүү гишүүн орж ирээд тангараг өргөхөөр болсон юм бэ? Үүний цаана ямар тохиролцоо явагдаад байна. Батхүүг оруулж ирэхгүй гээд гадаа хаалга хаан буйдантай жагсаад байсан хүмүүс яагаад чимээгүй болсон юм бэ
СЕХ-ний дарга Ч.Содномцэрэн“Шүүхийн дагуу энэ хүний бүрэн эрхийг зөвшөөрч өнөөдөр тангараг өргүүлэхээр болсон” гэсэн товч мэдээлэл хийлээ.









Н.Бүжин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ