
Швейцарийн “Сьон” хөлбөмбөгийн клуб 55 настай испани мэргэжилтэн Виктор Муньостой энэ улирлыг дуустал гэрээ байгуулснаа зарлажээ. Дасгалжуулагч ирдэг, явдаг бол аль ч спортод байдаг хэвийн үзэгдэл. Гэхдээ тус клуб 2012 оны туршид долоодахь дасгалжуулагч дээрээ ирээд буйд хэргийн учир оршино. Оны эхэнд Лоран Русси, Роллан Курби, Владимир Петкович (өдгөө “Лацио”-г удирдаж яваа), шинэ улирал эхлүүлээд Мишель Декастье, Себастьян Фурнье, Пьер-Андре Шюэрманн нарыг угтаад, бас үдчихсэн “Сьон” багт Виктор Муньос ирж байна. Тэрээр Швейцар, Грек, ОХУ, Испанийн клубүүдийг дасгалжуулж байсан туршлагатай төдийгүй 1981-1988 оны хооронд Испанийн шигшээ багт 60 удаа тоглоод үзчихсэн алдартай хагас хамгаалагч юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ