Генрих Гейне

img

Генрих Гейни 1797 оны арванхоёрдугаар сарын 13-нд германы Дюссельдорф хотод төржээ. Ургазохиол түүний хувьд асар их үүрэгтэй байсан юм. Анхны шүлгүүдээ 1817 онд нийтлүүлсэн байна. Тэр улс төрийн нийтлэлд ч өөрийгөө сорьж байжээ.  Түүний “Замын зураг” гэдэг дөрвөн ботийн анхны боть (1826) түүнд нэр алдар авчирч, ингэснээр цаашид уранзохиолоор амь зуулгаа залгуулж байсан байна. 1831 оны тавдугаар сард тэр Парист нүүн очжээ.  Францын тухай Гейнегийн сурвалжлагууд нь голдуу нийгмийн амьдрал, улс төр, урлаг, харин Германы тухай сурвалжлагууд нь утгазохиол, гүн ухаанд зориулагдсан байна. 1835 онд рейхстаг Гейнегийн бүтээлүүдийг хоригложээ. Гейне хүндээр өвчилж байсан ч, бүтээж туурвисаар байсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ