
Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцэх асуудлын танилцуулгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны Г.Баярсайхан хийлээ.
Тэрбээр Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн танилцуулыг хийсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ХДХВ-ын халдвар сүүлийн жилүүлэд эрс нэмэгдэж байгаа.
Гэтэл халдварын талаархи мэдээлэл нууцлагдаж эхэллээ. Нууцлах биш. Сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд сайн хүргэх хэрэгтэй. Яг өнөөдрийн байдлаар ХДХВ-ын халдвартай хүмүүсийн тоо хэд хүрсэн бэ” хэмээн лавлалаа. Эл асуултад ХДХВ-ын халдвартай хүний тоо 126 болсон. Сүүлийн үед багассан зүйлгүй. Харин ч идэвхтэй халдвартай 500 гаруй хүн бий гэж ойлгож болно. ХДХВ-ын халдвараас гадна төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байна. Нөхцөл байдал дордож байгаа.
Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч дэлхийн төвшинд бага тархалттай орны тоонд орж байгаа гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өгөв. УИХ-ын гишүүн Г.Уянга 126 бол өндөр тоо. ОХУ, БНХАУ-тай зүйрлэх шаардлаггүй. Сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн салбарынхан сайн өгөх нь зүйтэй гэв Үүнд УИХ-ын Г.Баярсайхан “Нийгмийн хариуцлага өндөр байх нь чухал.
Г. Уянга гишүүнтэй санал нэг байна” гэв. Ингээд дээрх хуулийн төсөлд санал хураалт явуулах гэсэн боловч УИХ дахь МАН-ын гишүүд хуралдааны танхимыг орхисон тул ирц хүрсэнгүй. Хурал даргалагч, гишүүдийг танхимдаа орж ирэхийг урилаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ