
Чуулганы нэгдсэн хуралдаанаар
“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл хуулийн төслийн танилцуулгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулсан. Ингээд уг хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэхээр болсон. Түүнчлэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Хүний хөгжил сангийн мөнгөний үлдэгдлийг олгох хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хэзээнээс олгох боломжтой вэ гэсэн асуултыг Сангийн сайдад тавьсан. Эл асуултад Сангийн сайд Ч.Улаан “ Засгийн газраас маш шуурхай шийдэж өгөхийг хүссэн. Энэ ондоо багтааж үлдэгдэл мөнгийг өгөх ёстой. Уг нь ондоо багтаагаад өгөхийг хичээсэн боловч цаг хугацааны хувьд шахуу байна. Халамжийн бодлогыг зорилтод бүлгийн өрх рүү чиглүүлэн хэрэгжүүлнэ. Харин 21 мянган төгрөгийг зорилтод бүлэгт шууд олгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Цаашид судална гэсэн хариултыг хэллээ.
Төсвийн байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн “Энэ бондоор хоёр асуудлыг шийднэ. 200 гаруй тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлнө. Ахмад хагжлийн бэрхшээлтэй иргэдийн 330 мянган төгрөгийг ондоо багтааж өгнө. Учир нь төсвийн хууль он дамжин хэрэгжих боломжгүй. Хуралдаанаар эл хуулийн төслийг яаралтай батлаж өгөхийг хүсье” гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг олгож байгаа процесс нь үргэлж хэл ам дагуулдаг. Хүнсний бүтээгдэхүүн нэрийн дор алдаа завхрал гарч байгаа. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн олгож байхаар 21 мянган төгрөгийг зорилтод бүлэгт өгөх асуудлыг судалж үзэх хэрэгтэй гэл ээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ