Ч.Ганжавхлан: Биеийг нь хүчээр үнэлүүлж цагдаад бүртгүүлээд биеэ үнэлэгч гэдэг

img

Хүний наймааны эсрэг тэмцэгч Ч.Ганжавхлан. Гуниггүйхэн алхдаг хорин хэдхэн насандаа өөртөө ахадсан гэмээр асуудлыг нийгэмд ил гаргахаар тэмцэж яваа тэрбээр  Монголынхоо сайн сайхны төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнээ би хийнэ хэмээн өгүүлж байна. Түнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-УИХ-ын гүшүүн Ж.Батзандан “Хүний эрхийн өдөр”-өөр  илтгэл тавихдаа Ганжавхлан дүүдээ хүний наймааны эсрэг тэмцэж буйд нь  талархаж байна гэсэн. Ер нь хэзээнээс хүний наймааны эсрэг тэмцэх болов. 

-Гурван сарын өмнө би Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэдүүр явж байгаад “Хүний наймааг таслан зогсооё”  гэсэн бичиг барьсан хөл гаргүй нэг ахтай таарсан. Ах аа, та ямар учиртай хүн энд сууж байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн би хүний наймаанд охиноо алдсан хүн байгаа юм.  Энэ хэргийн талаар хууль хяналт цагдаагийн байгууллагад маш олон удаа хандсан. Охины маань хэргийг хэрэгсэхгүй гэсэн. Манай гэрийнхэн шүүх, цагдаагийн байгууллагаар яваад үнэн мөнийг олж чадахгүй байгаа учраас аргагүйн эрхэнд ингээд суулт хийж байна гэсэн. Гэтэл цагдаа хүрч ирээд тэр ахыг явах ёстой гэж хөөсөн тул бид хоёр яриагаа гэрт нь очиж үргэлжлүүлсэн. Түүний ярьсныг сонсож суухад охин нь яах аргагүй хүний наймааны золиос болж хохирсон. Монголдоо нэг шорон шиг газар хоригдож байсан зэрэг баримтыг үзүүлснээр хүний наймааны тухай анх мэдэж авсан.

Надад сонголт байсан. Түүнд туслах уу, эсвэл зүгээр сонсоод л яваад өгөх үү гэсэн сонголт байсан. Гэхдээ хүний наймааны талаар хүмүүс мэдэхгүй байж болохгүй юм байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын нэг төлөөлөл байж болох юм байна гэж үзээд түүнээс бичлэг хийлгээд энэ бүхнээ баримтжуулах зориг байна уу гэж асуусан. Тэгтэл тэр ах намайг албал алах хугацаа байсан, тэгээд ч надад айх юм байхгүй,. Би тэртээ тэргүй алдах юмгүй хүн. Охиныхоо төлөө, бас бусдыг над шиг битий зовоосой гэсэндээ сэрэмжлүүлэг өгч чадна гэж хариулсан. Тэгээд тэр оройдоо хийсэн бичлэгээ youtube дээр тавихад тэр шөнөдөө зургаан мянган хүн үзсэн байсан. Нийгэмд тэр мэдээлэл гэрлийн хурдаар тарж одоо тэр бичлэгийг үзсэн хүн 30 мянга хол давсан байгаа. Тэрнээс хойш нийгэмд “Ганзориг ахын хэрэг” гэсэн мэдээлэл хүрсэн. Удалгүй энэ асуудлаар олон нийт шуугиж эхэлсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл интэрнэтээр цацагдаж, олон нийтэд хүрсээр, асуудал нь ч шийдэгдээгүй явтал Ганзориг ах нас барчихсан. Нас барахдаа их учир битүүлэг байдлаар нас барсан. Гартаа мөс барьчихсан, газар хэвтэж байснаар олдсон. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр надтай уулзаж, тэмцэж явсан хүн гэнэт ингээд нас барсан нь нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээд энэ тухай мэдээллээ олон нийтэд улам хүргэх ёстой  гэж бодон “Ганзориг ахын эмгэнэл”  нэртэй нийтлэл бичсэн. Тэр мэдээллийг маш олон хүн уншсан. Ганзориг ах амьд байхдаа Ж.Батзандан гишүүнд өргөдөл өгч байсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзаж байсан. Тэгтэл одоо Ганзориг ах үгүй болж,  нэг ч амьд гэрч үгүй болж байна. Гэр бүлийнхэн нь хэцүү байдалд үлдэж байгаа. Тэгээд ч одоо интернэтийн орчинд хийж буй мэдээлэл маань үр дүнд хүрэхгүй байна гэж бодсон тул өөр алхам хийлээ. Есдүгээр сард зул өргөх ёслолыг зохион байгуулсан. Энэ үеэр барилгын орчинд амиа алдсан оюутан залуу, бяцхан охин, Өмнөговь аймагт гэртээ сууж байгаад дайруулсан дөрвөн хүн гээд маш олон эмгнэлэт явдал давхардсан байсан. Энэ ёслолын дараа буюу Ганзориг ах нас барсан орой ММ агентлагийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт оролцож, нийгэмд өөрийн дуу хоолойг тодорхой хэмжээгээр хүргэсэн.

Дараа нь “Өглөөний сонин”-ы эхний нүүрэнд “Ганзориг хаачив”  гэсэн ярилцлага өгч,  уг хэрэг прокурор шүүхийн шатандаа хэрхэн замхарсан талаар мэдээлэл хийсэн.  Ингэснээр миний тэмцэл интернэт дэх мэдээллийн орон зайнаас даваад олон нийтийн анхааралд орсон.  Одоо уг хэрэг тодорхой хэмжээгээр хууль тогтоох багйууллага болох УИХ-аар яригдана. Хууль эрх зүйн түвшинд шийдэгдэж байж үр дүнд хүрэх ёстой.  Энэ асуудлаар Батзандан гишүүн маш сайн дуугарч, хүний эрхийг зөрчсөн уг хэргийн талаар хамтдаа тэмцэх тухай байр сууриа илэрхийлсэн нь олон улсын Хүний эрхийн өдрийн илтгэлдээ энэ талаар дурдсан явдал юм.

Монголд болж байгаа хүний наймаа, зочид буудал дахь биеэ үнэлэлтийн эсрэг тэмцэхээр зорьж яваа Ганжавхлан гэдэг залуугийн ард бид байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж,  хамтдаа тэмцэхээр нэгдэж байна.  Энэ бүхэн нь хүний эрх, хүний наймаа, хүүхдийн эрх, охид эмэгтэйчүүдийн эрх гээд маш олон асуудлыг дотроо багтаасан өргөн хүрээний ажилд хамтарч тэмцэнэ гэсэн үг. Ямар ч байсан тэмцэл маань өнөөдөр ч үргэлжилж тодорхой хэмжээнд дуу хоолойгоо хүргэж явна. Нийгэмд сенсааци тарихаасаа илүү сэрэмжлүүлэг болон хүргэх нь чухал. Бодит мэдээллийг  нийгэмд гаргаж ирснээр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа гэж бодож байна. Биеэ үнэлэх нэг хэрэг, биеийг нь хүчээр үнэлүүлэх гэдэг огт өөр ойлголт гэдгийг ялгаж эхэлсэн байна. Энэ төрлийн хэрэг түвэгт холбогдсон эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч  гэж харж байсан бол магадгүй хүчээр биеийг нь үнэлүүлсэн байх талтай гэсэн ойлголттой болсон байна. Ялангуяа хотын захын хяналтгүй, бүртгэлгүй, камергүй зочид буудлуудыг харддаг болсон нь нийгэмд шинэ хандлага бий болсны илрэл. Гол нь шүүх, цагдаагийн байгууллагын хандлага, харах өнцөг өөрчлөгдөж байж, Монголын хувьд энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Би нэг иймэрхүү замыг туулаад л явж байна. Гэтэл хоёр хоногийн өмнө манай аавын 14 жил хөлс  хүчээ урсган байж босгосон “Урьхан” цайны газар хоёрхон цагийн дотор шатчихлаа. Одоогийн байдлаар уг хэрэг Цагдаагийн байгууллагын хяналтан дор шалгагдаж байгаа ч ямар учраас шатсан  гэх тодорхой шалтгааныг хэлж мэдэхгүй байна.

-Хэн нэгэн санаатай хийсэн үйлдэл байж болох уу?

- Албан ёсны дүгнэлт тайлбар гараагүй байгаа. Ер нь Монголд шударга ёсны төлөө өөрийн дуу хоолойгоо жаахан хүчтэй илэрхийлсэн хүмүүс тодорхой хэмжээгээр эрсдэлд өртдөг. Сэтгүүлчид ч халдлагад өртөж байдаг. Энэ нь эргээд Хуулийн хүрээнд яригдана. Гол нь гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо маш сул байна. Өнөөдөр монголчууд хүний наймаа гэхээр сайн мэдэхгүй, бодитой бус хийсвэр зүйл мэт хүлээж авдаг. Учир нь гэрч, хохирогчийг хамгаалах  боломжгүйгээс хэн ч, юу ч гаргаж ирж ярьдаггүй. Жаахан дуу хоолойгоо олон түмэнд хүргэсэн нь ямар нэг байдлаар асуудалд өртдөг. Тийм учраас хэн ч эдгээр хэргийн араас яваад эцсийг нь үзээд шийдүүлсэн тохиодол үгүй, тэгээд л замхардаг. Ядаж л гэрчийг хамгаалдаг хууль эрхзүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний наймаа улам л далд нуугдмал байна. Далд зүйлийг ил гаргахгүй бол хэн ч мэдэхгүй. Хүний наймааны талаар хотын төвд дөрвөн ханаа ширтдэг хүмүүс мэдэхгүй. Харин хотын зах руу гарвал арай өөр юм ярьж магадгүй. Хүний наймаанаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхтэй холбоотой маш олон хэрэг гардаг юм байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд долоон настай хүүгийн хэрэг. Хүүг зодсон хойд аавыг байцаагаад л явуулсан байдаг. Гэтэл гадаа гурван цаг гаруй зодуулсан бол сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Хүний наймаа бол энэ бүхнээс илүү далд хүнд хэлбэртэй. Тэдгээр хэргийг судлах явцад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан. Биднийг очиход  согтуу, зоддог нөхрөөсөө болж гэрээсээ хөл нүцгэн зугтаж ирээд хамгаалуулж байгаа эмэгтэйтэй таарсан. Ямар аргаа ядсан хүн гэхээрээ гудамжаар хөл нүцгэн зугтааж явах вэ. Тиймээс нэн даруй гэрчийг хамгаалах тал дээр шинэчлэл хийх ёстой.

Түүнчлэн Цагдаагийн байгууллага  хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Долоон настай хүүгийн хэрэг дээр л гэхэд ээж нь хойд аавтай нь үгсээд нэг мэдүүлэг өгвөл хүү гэртээ харих магадлал маш өндөр. Хүү гэртээ очвол хүчирхийллийн далд хэлбэрт өртөнө, зовно, шанална. Тэгэхээр энэ асуудал бол яах аргагүй нийгмийн эмзэг асуудлын нэг. Хүний наймааны хохирогчид ч тэр хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шийдэгдэхгүй хохирч байна. Манай өнөөгийн нийгэмд аливаа хэргийг маш их сенсаацалдаг. Сенсаацалж олон нийтэд мэдээлсэн атлаа эргээд тэр хэргээ хэрхэн шийдэгдэж байгаад хэн ч анхаарал хандуулдаггүй. Сүүлийн хоёр жилд л гэхэд хүчирхийллэл, гэмт хэргийн золиос болсон 41 хүн амь насаа алдсан бүртгэл бий. Энэ бол цөөхөн хүн амтай манай орны хувьд маш их тоо. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэгдсэн баримт. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн таван хүний нэг нь хуулийн байгууллагад хандаж тусламж эрдэг гэх албан ёсны тоо бий. Энэ бүхнийг нийгэм хэлэлцэх цаг нь болсон. Батзандан гишүүн энэ бүхний эсрэг дуу хоолойгоо өргөж байгаад нь хувь хүнийхээ хувьд их баярлаж явдаг.

-Хүний наймаатай холбоотой мэдээллийг нийгэмд ил гаргасан цагаас өөрт чинь ямар нэгэн байдлаар дарамт сүрдүүлэг ирсэн үү?

-Утсаар бол байнга сүрдүүлэг ирдэг. “Чи их хол явжээ”, “Чи ийм юмаар их оролдож байна шүү”,  залгаад дуугарахгүй чагнах, утаснаас мэдээлэл алдагдах зэрэг асуудал гардаг. Харин шууд утгаарааа намайг сүрдүүлж, цохиж зодсон асуудал бол байхгүй. “Урьхан”-ы асуудлын хувьд ч тэр яг юу болсныг хуулийн байгууллага тогтооно. Зүгээр л гэнэтийн осол байгаасай гэж бодож байна. Шууд бус утгаараа надад болон миний хамтран ажиллагч өмгөөлөгчид дарамт ирсэн. Цагдаагийн байгуулагаас та нар их хол явлаа, асуудлыг их өндөрт гаргаж ирлээ гэсэн утгаар хандсан. Гэхдээ цагдаагийн байгууллагыг бүхэлд нь буруутгах гээгүй ч хандлага гэж байдаг. Ерөнхий асуудалд хандаж байгаа хандлагыг нь буруутгаж чадна. Ялангуяа бие үнэлэгч, хүчээр биеэ үнэлүүлж байгаа хүн хоёрыг ялгаж салгах ур чадваргүй албан хаагчид таарч байна.  Тэгтэл хүний наймаа эрхлэгчид нь хохирогчдыг 2-3 удаа хүчээр цагдаагийн байгууллагад баригдуулж, биеэ үнэлэгч болгон бүртгэлд нь оруулчихдаг. Ингэж санаатайгаар баригдуулж, тэмдэглэгээ хийлгүүлсэн байхад тухайн эмэгтэй ямар ч хууль эрх зүйн тусламж авах боломжгүй болдог.

Гэтэл “биеэ үнэлэлт” гэдэг халхавчийн дор хүний наймаа яваад байгааг ялгаж салгаж чадахгүй, зөвхөн биеэ үнэлэгч гэсэн нэг л хандлагаар асуудалд ханддаг. Иймэрхүү тохиолдол маш олон бий. Энэ асуудлыг нийгэмд үнэн бодитоор нь харуулж чадахгүй байгаа. Мөн  мөрдөн байцаалтын үеэр хүний наймааны эзэн буюу босс нь хамт баригдаж, байцаалт өгөхөд сүрдүүлдэг, гарахаар нь дахиад дагуулаад явдаг. Мөн гэрч баримт байхгүй хэрэг гэж их хэлдэг. Үнэндээ гэрчийг хамгаалах тогтолцоо манайд байхгүй учраас хэн ч юу ч хэлдэггүй. Ямар ч хүн гэрч боллоо гэхэд хамгаалуулах хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Гэтэл хэн нэг нь гэрч болсныхоо төлөө амь насаа алдахыг хүсэхгүй. Хүний наймаанд өртсөн байсан ч түүний амь өөрт нь үнэтэй. Тэгэхээр энэ асуудалд хэн нэгэн эрсдэл хийж байж дуугарахгүй бол болохгүй болжээ.

-Ганзориг ахын хэргээс гадлна өөрт чинь хандаж тусламж гуйсан хүн байгаа юу?

-Надад хандсан хүн байгаа. Нэр усаа ажлаа ч хэлээгүй, зөвхөн и-мэйлээр харилцаад цаг товлоод  “Эгч нь  ярьчихаад л явчихъя” гэсэн тохиолдол хэд хэд гарсан. Энэ хүмүүстэй уулзахал нэг л дүгнэлтэд хүрсэн. Олон танихгүй хүн нэг сэдвээр, адилхан шинж чанартай юм хэлчихээд яваад өгч байгаа нь нэг юм өгүүлээд байна. Би цагдаа биш, асуудлыг шийддэг хүн нь биш. Гэхдээ цагдаа дээр биш надад ирж хэлж байгаа нь гэрчийн мэдүүлгээ өгөхөөс айсан хэрэг. Нөгөө талаар хүний наймаа, хүчирхийллийн хохирогчид хаа сайгүй байгаагийн илэрхийлэл. Түүнчлэн гадаадад хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн хэрэг байна. Энэ бол огт өөр асуудал. Энэ хэрэгт маш олон байгууллага холбогдсон байгаа. ИБМУТ гэхэд хүн худалдаалдаг хүний нэрийг хэд хэдэн удаа солиод өгсөн тохиолдол байгаа нь шууд бус дэмжлэг үзүүлсэн хэрэг болно. Гадаадад байхад нь хулгайлна. Энэ төрлийн гэмт хэргийн гол эхлэл нь урхидалт. Гадаадад тэтгэлгээр суралцуулна, суралцангаа өндөр цалинтай ажилд оруулна гэх мэтээр хуурч авч яваад бөөнд нь нэг буудалд байрлуулж хэдэн өдөр тансаг байрлуулж байгаад өрөнд унагадаг.  Авч явсан хүн нь яаралтай буцах боллоо гээд буудлын эзэнд бичиг баримтыг нь өгдөг. Тэрийг нь авсан буудлын эзэн тэдэн сая төгрөгийн өртэй болсон байна, тийм мөнгөөр тэгж биеэ үнэлээд өрөө төл гэж гарах  гарцгүй болгоно. Татгалзвал зодож, зугтахааргүй болтол нь сануулга өгдөг, ингэж л хүний наймааны хохирогч болж байгаа. Энэ хэрэг Хятадын том хотуудад болдоггүй жижиг хотуудад их тохиолддог асуудал. Олон охид байгаа,  гэр руугаа яриад уйлна, мэйлээр харилцана. Бага багаар сураг нь тасарсан охид ч бий. Миний Монгол эдийн засгийн хувьд өсч хөгжиж байна, нийгмийн амьдрал дээшилж байна, дэд бүтэц, уул уурхай, барилга хөгжиж байна гэдэг. Энэ бүхэн эцсийн эцэст монгол хүний сайн сайхны төлөө чиглэгдэж байх ёстой. Гэтэл монгол хүн ямар ч үнэ цэнэгүй,  төрийн анхаарал халамжийг хүртэж чадахгүй, гудамжаар явахаар дээрээс нь юм унаад алчихдаг, гэмтдэг бэртдэг нийгэмд эрхээ хамгаалуулж чадахгүй байгаад үнэхээр харамсдаг. Эрх баригчид энэ бүхнийг шийдэх гэж дөрвөн ханандаа хашигдаад суух биш, нийслэл хотоо нэг захаас нь нөгөө зах хүртэл нь сэтгэл гаргаад л нэг яваад үзчихэд л болох асуудал. Дээр нь хотын захын гэр хорооллын нэг айлаар ороод үзэхэд Монголын нийгэм ямар түвшинд байгааг харж болно. Гэтэл энэ бүхнийг үл тоож, нуугаад дэлхий нийтэд Монгол үсрэнгүй хөгжиж байна гэж зарлаад байгаа ч нийт хүн амынх нь хэдхэн хувь нь хэт баян, 30 орчим хувь нь дундаж, үлдсэн хувь нь ядуу амьдарч байна.

http://www.youtube.com/watch?v=HZIVtFg8G-E&feature=player_embedded#!

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

girl:
Ohiduud sanaatai bolson l doo. Ganjavhlang ashiglaj ooriigoo hamgaaluulaad hunii ner hund unagaachaad l yavaad ugnu. Socialaar heden huligaan aav barij ugsunuus uur gavya baihgui teneg zaluu.
2017-01-13
girl:
Temuujin Sarengereliin asuudal deer Sarangerel barag buruudsan. Ene zaluu huuliin shinetgel ene ter geed Temuujingiin tald devj iavsan. Hend n doligonood heniig n doromjildog n iolgomjgui. Shrek shig huiten tsaraitai 2 nuurtei zaluu.
2017-01-13
шал худлаа шааж байхын энэ одоо хэзээ хүртэл худлаа ярих хүн бэ
2013-02-23
zochin:
Ene zaluugiin yildliig muulaad bicheed baigaa hymyys bna gehleer gutmaar yum.
2013-01-07
tenegiin dotor uujuu gej...
2012-12-19
er n bol biee unelehiig huuliaraa zuvshuuruh heregtei.tegvel hunii naimaa alga bolno.solongost baij l baidag shuu dee
2012-12-18
tyb:
Үнэндээ бол цагдаагийн газрын офицер ахлагч нарт их учир бийшүү.Миний нэг танидаг бүсгүй 2 хүүхэдтэй юм .Гэтэл сүүлийн үед нэг цагдаагийн офицертэй танилцсан юм байх.Гэтэл яасан гээч гэртээ байхадн утсаар дуудаж гаргаж ирээд баранд баөс нэг хар юм дагуулчихсан архи уугаад сонин байсан гэнэ.тэгээд тооцоо хийх болсон чин чи тооцоог хий гээд нөгөө бүсгүйг дарамталж,сүүүлдээ барны бармен,хамгаалагч нартай муудалцаж бүр бүсгүйг цохиж аваадл янхан энээ тэрээ гээдл доромжилж гарчдээ.иймл цагдаагийн ажилтан байнашүүдээ.ямарч мдлэг,биеэ зөв авч явах харьцааны соёл,томорсон ядарсан хүмүүсийг айлгаж сүр хүчээ үзүүлэгчийн дүр төрхтэй болждээ.Цэвэрлэгээг үүнээс эхлэх хэрэгтэй.Хуулийн байгууллагын хүмүүсийг сайн бэлтгэж судалж авмаарл юмдаа.Нөгөө арын хаалгаар орсон тавтиргүй хүмүүсийг бүр хөөж гаргах хэрэгтэй.Хөөрхий тэр бүсгүй алдаж онсонч бай амьдралаар н ингэж тоглож болохгүй шүүдээ...
2012-12-17
Прокурор Дорлигжавыг огцруулах хэрэгтэй юм байна шүү дээ. Өдий болтол юу ч хийхгүй, цагдаа прокурор нь ялзарч гүйцсэн байхад Ерөнхий прокурор яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй сууж байдаг билээ. Цагдаагийн дарга Билэгт ч яагаад хүний наймааны хэргийг далдалдаг цагдаа нарт арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Ерөнхий прокурорыг томилсон Ерөнхийлөгч Элбэгдорж юу хийж сууна вэ! Өнөөдөр хүний наймаачид бүр галзуурч энд сэтгэгдэл бичээд Ганжавхлан гэдэг энэ сайхан шударга ариун залууг дайрч давшлаж байгаа нь энэ гэмт хэрэг ихээхэн газар авч, эрх мэдэл хүч нөлөөндөө эрдсэн байдал харагдаж байна. Монгол улсыг өнөөдөр хүний наймаачид, эх орноо худалдагч нар эзэрхийлэн айлган дарлаж байгааг хараад сууж таарахгүй ээ. Бүгдээрээ тэмцэцгээе залуусаа. Ганжавхланг дэмжиж байна. Хариу бич
2012-12-17
1 hunii setgel iim ih gdg ug taalagdla
2012-12-17
bi bas yag ingej bodoj bsin
2012-12-17
Amjilt husey:
Mundag zaluu bn ene ooriin chini huchiig mohooh gesen muu setgegdluudiig buu toogooroi, ed bugd hunii naimaachdiin gar hol baihaa Harvaas nudend dulaahan zaluu bnscht
2012-12-16
zochin:
demjij bainaa, bainga hevlel medeeleltei holbootoi baigaarai, ard tymen ard chin baigaa,,,ene ulsiig soeltoi hymyyjiltei, bolovroltoi zamaar yavahad minii dyygiin tus dem ih baih bolno..amjilt hysie,
2012-12-15
Прокурор Дорлигжавыг огцруулах хэрэгтэй юм байна шүү дээ. Өдий болтол юу ч хийхгүй, цагдаа прокурор нь ялзарч гүйцсэн байхад Ерөнхий прокурор яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй сууж байдаг билээ. Цагдаагийн дарга Билэгт ч яагаад хүний наймааны хэргийг далдалдаг цагдаа нарт арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Ерөнхий прокурорыг томилсон Ерөнхийлөгч Элбэгдорж юу хийж сууна вэ! Өнөөдөр хүний наймаачид бүр галзуурч энд сэтгэгдэл бичээд Ганжавхлан гэдэг энэ сайхан шударга ариун залууг дайрч давшлаж байгаа нь энэ гэмт хэрэг ихээхэн газар авч, эрх мэдэл хүч нөлөөндөө эрдсэн байдал харагдаж байна. Монгол улсыг өнөөдөр хүний наймаачид, эх орноо худалдагч нар эзэрхийлэн айлган дарлаж байгааг хараад сууж таарахгүй ээ. Бүгдээрээ тэмцэцгээе залуусаа. Ганжавхланг дэмжиж байна.
2012-12-15
Zochin:
Shal hudlaa sensaaz huuj nert garah gesen zaluu baina daa.Ah duus ni ch ontsgui humuus gesen.Chi ingej hunii zovlongoor hooloo buu olj idee,zugeer l yav.teren dorvol medlegtei bolj surch uz.
2012-12-14
lkhagvadorj:
Энэ цаг үед бас ийм сэтгэл санаатай сайн хүү бас байдаг юмаа бүр хайр хүрчихлээ овоолдоо манай одоогиййн баньд нар аавын цээж оргиод бяруу болоогүй байж бухын баадлаар баагаад хоосон улс төржөөд эсвэл архи хүүхэн гээд хар нялхаасаа ялзарчихсан юмнууд байсан юм ганц гэлтгүй ийм хүүхэд байгаа нь бас ч гэж харангхуйд харагдах цог мэт юмдаа амжилт хүсье
2012-12-14
bi bas yag ingej bodoj bsin
Болдоо:
Дэмжинээ. зөв шүү. хүмүүст сайн хүргэх замыг л хай
2012-12-14
монгол:
САЙН БАЙНА ДҮҮ МИНЬ. ОЛНЫ ТӨЛӨӨ ЯВСАН ХҮНИЙ АЖИЛ ӨӨДРӨГ БАЙДАГ ЮМ ШҮҮ. ЗООГИЙН ГАЗАР ШАТСАН 1 ИХ ХОЛБООГҮЙ БАЙХАА. ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТЭЙГЭЭ УУЛЗААД КЛУБ МАЯГИЙН ЮМ БАЙГУУЛЖ ТЭМЦЭЭЧ
2012-12-14
altan:
demjij b.na. ohidoo hairlay.
2012-12-14
chi tednii neg yumaa daa. Hen bh ni chuhal bish, yug bodoj, hiih ni chuhal bish uu. Ene zaluug demjij bna. Zuv zuiliig sanaj bodson uil chini buteh boltugai. Demjij bga shuu. Ajliinh ni undsen chiglel bolovch Niigmiin haranhui burenhii heseg ruu ungiih zorig zurh ni dutdag olon humuus bga. Muu sain yumnuud tsuudnu duu. Darj avah heregtei bn. Zaluuchuudaa bie ee unelj bga humuusiig avah ni uhamsar doroin hereg bish uu.Munguur sex-iin setgel hanamj avna gej yu bsan yum be
2012-12-14
Зочин:
Хувийн мөрдлөг хийх эрх зүйн орчинтой болох нь зөв байх аа. 22 жил цагдаа нар тэмцээд амжилт олсонгүй. Одоо арга барил аа үндсээр нь өөрчлөөд үзвэл яасийн. Тэгээд бэлэн болсон баталгаатай мэдээллийг хцдалдан авдаг байвал хаа хаанаа хэрэгтэй биш үү
2012-12-14
Zaluu min humuusiin zovlongoor bitgii shou hii. Ter zoogiin gazraaraa hooloo olj id za yu. Guanzangaas uls turd oroh gej yadaj bgaa uim bn. Oilgoloo. Odoo boli za. Yumand zindaa gej baidag yum. Aav chin Bornuuriin irgediin hurald orj chadaagui bolohoor iim alham hiij bgaag chin oilgoj bn. Erchim huchnii said asan Zorig ahiinhaa amiar uls turd orj bsan harin chi guanzaaraa. Yah ve arai baga une.
2012-12-14
zochin:
Ene zaluugiin yildliig muulaad bicheed baigaa hymyys bna gehleer gutmaar yum.
chi tednii neg yumaa daa. Hen bh ni chuhal bish, yug bodoj, hiih ni chuhal bish uu. Ene zaluug demjij bna. Zuv zuiliig sanaj bodson uil chini buteh boltugai. Demjij bga shuu. Ajliinh ni undsen chiglel bolovch Niigmiin haranhui burenhii heseg ruu ungiih zorig zurh ni dutdag olon humuus bga. Muu sain yumnuud tsuudnu duu. Darj avah heregtei bn. Zaluuchuudaa bie ee unelj bga humuusiig avah ni uhamsar doroin hereg bish uu.Munguur sex-iin setgel hanamj avna gej yu bsan yum be
Sogtuu tasartlaa uuj bolhgui shuu humuusee gertei harina gej taxind suugad l yanhanii gazar yanhan hudaldaj avna gesen uu geed l urd mini neg joohon bandi zogsood bsan ter ni 1 r horoolol sapporogiin ard 2 davhar shavar dagz bi hun hudaldaj avah buu hel hul deeree zogsoj chadahgui yu bolj bgaag aa medeeegui bi chamaig tsagdaa duudna gesen tegeed meleen sergehiig hicheegeed ter yanhanii gazraas amid garch gertei harisan yaj ch uumaar bolson naidvargui gazar buyu hetruulej bolhgui shuu bi surduulej amid garsan teghgui bol bi ajilaa hiij bna ged nadaas mungu nehsen ohiduudiig bol tugjeed bie iig ni unluuldeg baij magadgui shuu
2012-12-14
mn:
chi bas hunii naimaachin uu?udahgui chi barigdanaa,bdg gazraa ochinoo...
2012-12-14
Songogch:
Tsagdaagiin baiguullagd yur ni bolovsrolgui humuujilgui ar uvriin haalgaar orson humuus ih baidag. Ed nar chin dandaa tarhinii turaaltai nuguu bas bolovrolgui tomchuudiin tataasnuud uchir, uneheer mergejildee unench tsagdaagiin tsuuhun ajiltnuudiig darj daramtalj baidag yum bilee. Tiimees ene zaluutai bugdeerei negen zereg negdej temtseh heregtei bainaa. Yalanguya ter tsagdaagiin deed dund dood buh davhragiin darga nariig shuuj uzmeer bainaa.
2012-12-14
tyb:
Үнэндээ бол цагдаагийн газрын офицер ахлагч нарт их учир бийшүү.Миний нэг танидаг бүсгүй 2 хүүхэдтэй юм .Гэтэл сүүлийн үед нэг цагдаагийн офицертэй танилцсан юм байх.Гэтэл яасан гээч гэртээ байхадн утсаар дуудаж гаргаж ирээд баранд баөс нэг хар юм дагуулчихсан архи уугаад сонин байсан гэнэ.тэгээд тооцоо хийх болсон чин чи тооцоог хий гээд нөгөө бүсгүйг дарамталж,сүүүлдээ барны бармен,хамгаалагч нартай муудалцаж бүр бүсгүйг цохиж аваадл янхан энээ тэрээ гээдл доромжилж гарчдээ.иймл цагдаагийн ажилтан байнашүүдээ.ямарч мдлэг,биеэ зөв авч явах харьцааны соёл,томорсон ядарсан хүмүүсийг айлгаж сүр хүчээ үзүүлэгчийн дүр төрхтэй болждээ.Цэвэрлэгээг үүнээс эхлэх хэрэгтэй.Хуулийн байгууллагын хүмүүсийг сайн бэлтгэж судалж авмаарл юмдаа.Нөгөө арын хаалгаар орсон тавтиргүй хүмүүсийг бүр хөөж гаргах хэрэгтэй.Хөөрхий тэр бүсгүй алдаж онсонч бай амьдралаар н ингэж тоглож болохгүй шүүдээ...
Sogtuu tasartlaa uuj bolhgui shuu humuusee gertei harina gej taxind suugad l yanhanii gazar yanhan hudaldaj avna gesen uu geed l urd mini neg joohon bandi zogsood bsan ter ni 1 r horoolol sapporogiin ard 2 davhar shavar dagz bi hun hudaldaj avah buu hel hul deeree zogsoj chadahgui yu bolj bgaag aa medeeegui bi chamaig tsagdaa duudna gesen tegeed meleen sergehiig hicheegeed ter yanhanii gazraas amid garch gertei harisan yaj ch uumaar bolson naidvargui gazar buyu hetruulej bolhgui shuu bi surduulej amid garsan teghgui bol bi ajilaa hiij bna ged nadaas mungu nehsen ohiduudiig bol tugjeed bie iig ni unluuldeg baij magadgui shuu
л.а.л.а.р аа чи өөрөө юу хийж чаддагийн?
2012-12-14
mongol:
Manai toriin tolgoit baigaa yalangyua tsagdaa,eryygiin hergiin ondor alban tyshaald baigaa erhmyyd ene zalyygaas barag ichih heregtei shyy ter erhmyydiin gart yu l hiine byh erh medel ni baigaa mortloo yu ch hiihgyi barag oorsdoo gemt hergiin hamtragch boloh shahyy l baidag bololtoi hereb ajlaa hiij chadahgyi.ene tsoohon mongolchyydiinhaa byryy zobiig yalgaj chadahgyi baigaa bol naad alban tyshaalaa chaddag zalyyst ogbol yasan ym be? za tegeed ene zalyyd tyslaarai daa ard tymen chamaig demjij baigaa shyy.
2012-12-14
Bi uul n mundag zaluu gej boddog baisan, getel Batzandangiin hulsnii ajiltan baisan yum bilee. Batzandangiin eeljit showgoo ene zaluugaar hiij baisan yum bilee. Gehdee show hiij baigaa ch gesen uneheer hunii tuluu ajillaj baigaa bol sain l baina, uls turiin show bolgood bidnii setgeleer togloj baival sonin l baina
2012-12-14
sain zaluu:
bi uuruusuu ichej bna 1 hunuu setgel iim ih yum chin. bid bugdeeree ene zaluu shig zorigtoi negdej heden muu ohidoo abrii ydjil share hiij ene duu hooloig olond taraah heregtei shuu.
2012-12-14
1 hunii setgel iim ih gdg ug taalagdla
ok bi chamtai negdenee
2012-12-13
nomio:
demjij bn gdgee zuvhun end heleed l bolohgu shde humuusee uurin biyer ene hun shig ingeed temtseh heregt shdee.Uneheer manaih shig hun am tsuutei uls har tamhi hunii naimaa doh 3 bol yaltchgu tom asuudal shuu
2012-12-13
Janchiv:
Ene nusan buu uy chaddag uym hudlaa shou hiih argaa olj baigaa tsarai n ene
2012-12-13
mn:
chi bas hunii naimaachin uu?udahgui chi barigdanaa,bdg gazraa ochinoo...
л.а.л.а.р аа чи өөрөө юу хийж чаддагийн?
baagii:
mash zov zyiliin toloo tmtsej bna.tor zasgaas ardchilsanaa gaihdag yum bilee tuslaad demjeesei dee.amjilt
2012-12-13
Mundag zaluu bnaa. Zaluu hun baij hudlaa hii demii sensatsilalgui boditoi zuiltei temtsej buid ni talarhaj bn.Demjij bn.
2012-12-13
gggg:
хаа сайгүй л хүний амь хохирч, хүн хулгайлагдаж ямар нэг байдлаар эрсдэл амсаж байна. төр хүчгүй байна. нийгэм эмхэ замбараагаа алдаж байна. Монгол хүмүүс хүн чанараа аль эрт гээчихэж хэн нэгэн гудманд зодуулж байхад харж байгаад л зодуулдаг доромжлуулдаг болжээ. энэ залуутай үзэл бодол, дуу хоолой нэг байна.
2012-12-13
CHi bitgii shantaarai chi chadna.BId demjij bna.Yanadaa ter taliigaachiin ger buliinhen odoo tegeed yah ve?Uuriinhee ar taliig batalgaatai bolgoj avah heregtei shuu.
2012-12-13
Demjij baina aa zailuul
2012-12-13
Neeree poker toglodog yum baina lee tsagdaa nar tumur zamd
2012-12-13
Hurandaa nar:
Tsagdaagiin darga nar ni oorsdoo muriitei togloom togoldog shuu dee
2012-12-13
Neeree poker toglodog yum baina lee tsagdaa nar tumur zamd
munkhbat:
Удвал авгайг зайлуул
2012-12-13
Demjij baina aa zailuul
mongolkhuu:
Энд олон хүн дэмжиж байгаа одоо дэмжиж байгаа хүмүүстэйгээ уулзалт зохион байгуулах цаг болсон. Хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй.
2012-12-13
Zochin:
Demjij bn. Mundag uhaantai surhi huuhed bna.Mongol oron amar amgalangiin oron boloh yostoi. Ih hurliin gishuud sardaa gantshan udaa yvagan yavj ard tumnii bolon hotiinhoo baigaa baidaltai nudee neegeed chihee sortoilgood sain taniltsaj baih heregtei. Tegvel ta buhnees gaigui shiidver togtool garna.
2012-12-13
TSAGDAA NAR GEMT HEREGTENGUUDTEI HAMTARCH OHIDIIN BIYIIG UNELUULDEG.!!!!!!!!!
2012-12-13
SHUDRAGA ZUIL ALGAA
2012-12-13
Saihan yariltslag boljee er ni tsagdaa nar bol yum huleej avahdaa muu yum bna lee sayhan minii neg tanil neg huuhen oroi yavj bhad ni neg zaluu yaviy gej ter huuhen tuuniig zoriglood taxind daguulaj yavsaar songino hairhani eruuljuuleh deer daguulaad barij uguh gesend niigemd iim zuil zunduu chamaig yaagaach ugui bol boloo zail yanhan mini gej ter huuheniig doromjloson bna lee ter uuriin ner turuusuu sanaa zovood tsaash yamar negen zuil hiij chadahgui bna gej bgaa yum tegheer shudraga zuil gej bna
2012-12-13
TSAGDAA NAR GEMT HEREGTENGUUDTEI HAMTARCH OHIDIIN BIYIIG UNELUULDEG.!!!!!!!!!
SHUDRAGA ZUIL ALGAA
МАНАЙХАН:
ХҮНИЙ НАЙМАА БОЛ МАНАЙД АЙХТАР ХҮЧЭЭ АВСАН ТОМЧУУД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ОРОЛЦОО ИХ ҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛСОН ЧИ ЗӨВ ЯВЖ БАЙНА ЧАМАЙГ ОЛОН ХҮН ДЭМЖИНЭ
2012-12-13
ah:
ok dajgui yariltslaga bolj. duudee amjilt husiy. uzel sanaa buhniig hutlugch, hicheel zutgel buhniig buteegch. zorigtoi gehdee hyanamgai yawaarai minii duu
2012-12-13
Çî÷èí:
Àðàé ë õýòýðõèé òóéëøðààä áàéãàà þì áèø¿¿,
2012-12-13
tenegiin dotor uujuu gej...