Их дэлгүүрт гал нээсэн этгээдийн хэн болохыг тогтоов

img

Уржигдар шөнө Портландын их дэлгүүрт хүмүүсрүү гал  нээж хоёр хүний амь насанд хүрч улмаар өөрийгөө егүүтгэсэн этгээд хэн байсныг цагдаа нар олж тогтоожээ. Гал нээсэн этгээдийг Тайлор Роберт гэдэг бөгөөд 22 настай байжээ. Тэрээр AR-15 маркийн хагас автомат буугаар хүмүүс рүү шүршсэн аж. Түүнд  буудуулан амь насаа алдсан  хоёр хүний нэг нь 44 настай  эрэгтэй,  нөгөө хүн нь 54 настай эмэгтэй хүн байсан юм. Мөн нэг эмэгтэй биеийн байдал  тун хүнд шарх авч Портландын төв эмнэлэгт хэвтэж байгаа юм. Роберт хэрэг үйлдэх үедээ нүүрээ нууж маск зүүсэн байжээ. Хэрэгтэн этгээд хаанаас буу олж авсан нь харин одоог хэр тодорхойгүй байгаа юм. Их дэлгүүрийн хамгаалалтын ажилтан “Гал нээсэн этгээд үнэхээр хүмүүсийг алах зорилготой нь илт байсан. Хаа сайгүй буудаж суманд өртсөн хэн ч амиа алдах бүрэн байсан, үүнээс ч олон хүн амь насаа алдах байлаа” гэв. Роберт Портландад ирж амьдраад удаагүй бөгөөд хөлсний байранд амьдардаг байсан аж. Робертын хөрш эмэгтэй түүний талаар “Тэр залуу 13.30 цагийн орчимд гэрээсэ гарч  явсан. Хар өнгийн хүрэм өмсч, гитарын цүнхээ үүрээд гарч байсан. Олон хүнтэй хамт явж харагддаггүй.  Би түүнийг ийм зэрлэг этгээд байх юм гэж төсөөл ч байсангүй” хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Энэ он гарснаас хойш АНУ-д ийнхүү олон нийтийн газар хүмүүсрүү гал нээсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Өмнөх гал нээсэн этгээдүүд бусдыг хохироож байсан ч  өөрийгөө егүүтгэж байгаагүй юм. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hoorhiig arai jadan orchuulmaar bolj baihad muulaad jahnew.
2013-02-18
Unshigch:
Ene niitlegch ug, usgiin bolood utgiin yamar ih aldaatai bichdeg hun be? Ooroo heddugeer angiin bolovsroltoi ve? Naad bichsen zuilee shalgaj baigaachee!!! Mongol helnii mon chanar ustlaa shuu setguulch nertei setguuruudee!!!!
2012-12-14