Д.Тэрбишдагва: Ж.Батзандан утсан хүүхэлдтэй болох алхам хийлээ

-Шадар сайд Д.Тэрбишдагва огцрох ёстой гэсэн шаардлагыг та хэрхэн хүлээж авч байна вэ?
- Онцгой байдлыг онцгой сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүсийг албан үүргээс нь чөлөөлж энэ салбарыг чадавхжуулахын төлөө олон ажлыг хийж байна. Тухайлбал хариуцлагагүй ажилласан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймаг болгон өөрийн онцгой байдлын албатай. Аливаа ажилд хариуцсан хүн нь ажлаа хийх ёстой. Сайн ажилласан хүмүүсийг урамшуулан дэмжих, саар ажиллаж байгааг нь хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад Онцгой байдалтай холбоотой томоохон алхамуудыг бид хийж байгаа. Хүний амь нас үрэгдэж байгаа нь харамсалтай хэрэг. Энэ бүгдэд хариуцлага муу болон техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа зэрэг нөлөөлж байгаа.
-Огцруулах асуудлыг УИХ-аар оруулна гэсэн мэдээлэл ч гарч байна л даа?
-Шаардлага хүргүүлэх үгүй нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнд миний бие айж эмээгээд байх зүйл алга. Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байна. Ж.Батзандан гишүүний юу гэж ярих нь тэр хүний асуудал. Хэрэв би өөрийн ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйл байхгүй. Харин улс төрийн захиалгатай зүйл хийж өөрийнөө баатар болгох, утсан хүүхэлдэй болгох алхам хийж байгаа бол харамсаж байна. УИХ-д намайг огцруулах асуудал оруулаад шийдвэл би ажлаа өгнө. Би хэнээс ч айж эмээхгүйгээр ажлаа л хийж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ