Бенгази хотод дэлбэрэлт болов

img

Ливийн Цагдаагийн Ерөнхий газраас эх сурвалжуудад мэдээлснээр өчигдөр  Бенгази хотын зүүн хэсэгт орших хотын цагдаагийн хэсгийн гадна болсон дэлбэрэлтийн улмаас  дөрвөн хүн шархдаж, хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгааг  ВВС агентлаг уламжилж байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн буруутныг одоогоор олж тогтоогоогүй байна. Дэлбэрэлт Бенгази хотод энэ долоо хоногт гарч байгаа хоёрдахь дэлбэрэлт бөгөөд Ливийн Засгийн газар  энэ газар болоод буй цуврал дэлбэрэлтийн талаар тодорхой тайлбар хийгээгүй байсаар байна. Өнгөрсөн есдүгээр сард мөн Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яамны байранд халдлага гарсны улмаас Америкийн элчингийн сайд амь үрэгдэж байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ