Ясаа цайтал үзэхийн өмнө тосоо гартал тэврэлдэв
Парламент элэг бүтэн болох дөхөж буйд эрхэм гишүүд баярлаж буй бололтой. Тэд анги нам ялгалгүй тэврэлдэцгээж байна. Шинэ гишүүн Д.Сарангэрэлийг Я.Содбаатар ухасхийн тэвэрч авсанд Д.Оюунхоролын эргэлзээ арилав бололтой тэврэхээр шийдэв. Ц.Чойжилсүрэн хуучны Г.Батхүүгээ ойртож ирсэнд сая л нэг юм суудлаасаа өндийж байна. МАН нэг дор гурван суудал нэмсэнд нөгөө муу Н.Төмөрхүүгээ зольж орхисныг юман чинээ бодсонгүй. Д.Арвин зарим нэгнийг үнсэхийн сацуу үнэрлэх шиг. Энэ жилийн шинэковууд ерөнхийдөө босцгоожээ. Л.Эрдэнэчимэг инээгээд л... "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Г.Батхүү нарын тэврэлт арай л өөр байна. С.Батцогт зүүн хацраа Г.Батхүүд хальт өгөв. Улаан сарнайтай цэцгийн баглаа шинэ гишүүдийн тооны давууг илтгээд байгаа юм болов уу. Үнсэлцсэн хүүхнүүдийг өнгийж харах дуртай Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан. Ц.Дашдорж Д.Сарангэрэлтэй бүжиглэж буй мэт бүсэлхийгээр нь... Г.Батхүү Д.Оюунхоролд хацраа холоос өгөв. Р.Гончигдорж Г.Батхүү хоёр сар шинээр золгож байгаа юм шиг нас намба, эрэмбэ зиндаа заав. Тосоо гартал тэврэлдээд ясаа цайтал үздэг хүмүүс дээ, хөөрхий зайлуул.


















СЭТГЭГДЭЛ БИЧИХ