Мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг эхлүүллээ. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асуухаар болсон. Танхимд байсан гишүүдийн ихэнх нь асуулт асуухаар нэрээ өгсөн ч хуралдаан завсарласан юм.
Чуулганы хуралдааны цаг дууслаа, орой ч болж гишүүд нэлээд ядарсан байна. Маргааш өглөө гишүүдийн толгой сэргэг саруул болохоор хэлэлцүүлгээ үргэлжүүлнэ гэлээ. Тэгэхээр өнөөдрын чуулганы хуралдаан Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцүүлгээр эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ