Индонез усны бохирдлоороо тэргүүлж байна

img

180 бүлэг арлаас тогтох Индонез улсын тулгамдсан асуудал бол цэвэр усны нөөц, гол мөрний усны бохирдол болоод байна. Тус улсын эрүүл ахуйн хяналтын болоодбайгаль орчны хамгаалалтын газрынхан чимээгүй үхэлд  хүргэх гол шалтгаан нь усны нөөцийн асуудал болж байгааг анхааруулжээ. Үүнийг саяхан гаргасансудалгаагаар нотлон, хамгийн их гол мөрний бохирдолтой улсаар Индонез улсыг нэрлэжээ. Индонез улсад жилдээ хэдэн  арван удаа далайн хүчтэй хар шуурга болж, аадар бороо орж, түүний дараагаа үерийн аюулд өртдөг. Энэ бүхэн нь цэвэр усны хомсдолд оруулах нэг  том  шалтгаан болж байгаа юм. Үерийн  улмаас гол мөрнүүд хог хаягдлаар  дүүрдэг аж. Ингэхдээ ихэвчлэн ахуйн хаягдал, пластик буюу нийлэг уут зэрэг хог хаягдал гол мөрнийг хамгийн их бохирдуулж байна. Түүнчлэн Жава болон Жакарта хоёрын хооронд урсах гол руу хамгийн их хогхаядаг гэнэ.Гэтэл энэ голоос15 сая хүн цэвэр усны хангамжаа авчбайгаа аж. Ийм зэргийн бохир уснаас элдэв гэдэсний халдвар гарах магадлал хамгийн өндөр. Гэсэн хэдий ч усны бохирдол улам ихэссээр, тэндээс ундаалах  иргэдийн тоо нэмэгдсээр л байгааг анхааруулж байна. Мөн голын усын бохирдуулж байгаа өөр нэг томоохон шалтгаан нь үйлдвэрт ашигласан бохир усыг сайн шүүлгүйгээр голд цутгаж байгаа явдал. Бандун Башин хотын ойрлцоох гол тус хотын 1500 гаруй үйлдвэр өдөртөө л 280 тонн хорт бодис бүхий бохир ус нийлүүлж байгааа аж. Унданд хэрэглэх усыг л шүүхээс бус тариалангийн талбайн усалгаанд ямар ч шүүлтүүргүйгээр ашиглаж байгаа. Үүгээр дамжин хүнсний ногоо, цагаан будаа зэрэгт хор шингэж, хорт хавдрын өвчлөл нэмэгдэх  гол шалтгаан болж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ