Египетийн босогчид санал өгөхгүй байхыг уриалж байна

img

Египет улсад ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхтэй холбоотой бослого мөргөлдөөн гарах болсооргурван долоо хоног өнгөрчээ.Өнгөрсөн ням гаригт ерөнхийлөгч Мохамед Мурси босогчидтой хэлэлцээ хийж бүрэн эрхээ нэмэгдүүлэхээ цуцлахаар болсон. Гэхдээ нөгөөдөр буюу энэ сарын 15-нд бүх нийтийн  санал асуулга явуулахаар болоод байгаа. Харин ард иргэд,  босогчид хүмүүст хандан энэ санал асуулгад оролцохгүй байхыг урилаж байна. Энэ санал асуулгад оролцвол луйврын аргаар түүний бүрэн эрх дэмжигдэх магадлалтай хэмээн мэдэгдэж байна. Харин засгийн газрын зүгээсиргэдэд хандан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж,санал асуулгад оролцох ёстой гэж хэлж байгаа юм. Нөгөөдөр болохсанал асуулгад бэлтгэнсанал асуулгын танхим болон бусад байруудыг бэлтгэж эхэлжээ. Сөрөг хүчнийхний зарим нь санал асуулгад оролцож “үгүй” гэсэн тэмдэглэгээ хийх болзарим хэсэг нь санал  асуулгад огт оролцохгүй байхаа илэрхийлсэн байна. Египетийн шүүхийнхэн ч энэ тал дээр хатуу байр суурьтай байхаа мэдэгдсэн. Учир нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудалтай холбоотойгоор тэднийг  хүндхэн байдалд оруулсан гэж үзэж байгаа юм. Египетэд санал асуулга 15-ны өдөр эхлэх юм. Харин өнөөдрөөс гадаадад суугаа иргэд болоод элчин сайд нараас санал  асуулга авч эхэлсэн байна.   Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ