
“One direction” хамтлагийн дуучин Харри Стайлс, кантри дуучин Тейлор Свифт нар өнөөдөр болж буй Тейлор Свифтийн 23 насны төрсөн өдөрт бэлтгэж, дэлгүүр хэсэнгээ зугаалжээ. Хосууд болздог болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэд өчигдөр өдөржин Английн Камбриа хотоор зугаалж, дэлгүүр хэсэн хамтдаа цагийг өнгөрөөжээ.
Тейлор, Харри нар үнэт эдлэлийн “Pandora” тоглоомын “Beatrix Potter” дэлгүүрээр зочилж, “Crag Brow” ресторанд өдрийн зоог барьсан байна. Хосууд нэг нэгийнхээ зургийг гар утсаараа дарж, бие биеэ халамжлан их баяр хөөртэй зугаалж явсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн даваа гаригт Харри Стайлс найз бүсгүй Тейлор Свифтийг эгч Жемматайгаа танилцуулж, эгчийнхээ сурдаг их сургуулийн ойролцоо оройн зоог барьсан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ