Хакухог Японы оны шилдэг тамирчнаар нэрлэжээ

img

Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухог 2010 оны Японы шилдэг тамирчнаар нэрлэж, тус улсын Ерөнхий сайд Наото Кана өөрийн гараар тусгай шагнал гардуулсан байна. Наото Кана Хакухотой уулзахдаа “Би ч гэсэн дараалсан олон ялалт байгуулахсан гэж хүсдэг” хэмээн ярьжээ. Хакухо бол Японы оны шилдэг тамирчнаар шалгарч буй тав дахь сумоч юм. Түүнээс өмнө 1970 онд Тайхо, 1988, 1989 онд Чиёнофүжи, 1992 онд Такаханада (сүүлд нэрээ сольж Таканохана болсон), 2004, 2005 онд ёкозүна Асашёорюү нар Наран улсын спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар шилдгээр тодорч байжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ