Азийн залуу аварга дэлхийн аварга болохыг мөрөөдөж байна

img

Монголынхоо нэрийг Ази тивд нэгэнтээ дуурсгаж, шатрын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон  авъяаслаг бяцхан шатарчин Е.Төгстөмөр маань эдүгээ спортын оны шилдгүүдийг шалгаруулдаг  “Бөртэ Чоно-2012”-т хамгийн бяцхан нэр дэвшигч болж байгаа  юм. Сурвалжлагч би бээр түүний гэрт очиход бяцхан шатарчин маань өөрийн дасгалжуулагч Леонид Роговойтой ид бэлтгэлээ базааж буйтай таарлаа. Хэрсүү ухаалаг, сэргэлэн цовоо Е.Төгстөмөртэй цөөн хэдэн хором ярилцсанаа уншигч авхай та бүхэнд хүргэе.   -Сайн байна уу, Төгстөмөр өө,  хоёулаа уулзаагүй удсан байна. Сургуульд сурч байна уу. Хаана орсон бэ.  -Сайн, 33 дугаар сургуульд орсон. -Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатрын тэмцээнээс ирээд ямар томоохон тэмцээнд оролцов. -“Цагаан бэрс-2012” тэмцээний 7-8 хүртэлх тэмцээний ангилалд оролцож мөнгөн медаль авсан. Бас Баянзүрх дүүргийн тэмцээнд багаараа алт авсан. Дэлхийн аваргад бас оролцсон. -Дэлхийн аваргад оролцох хүнд байсан уу, монголчууд цөмөөрөө чамайг ямар нэгэн медаль авна гэж бодож байлаа. Яагаад болсонгүй вэ, алдаа нь юунд байв. -Дасгалжуулагч, ээж хоёр намайг компьютер шиг хурдан нүүсэн гээд байсан. Хурдан нүүсэн болохоор л хожигдсон байх  гэж бодож байна. Аав намайг ирэхэд хэлсэн амандаа хүрээгүй гэж гомдсон. Явахдаа би дэлхийн аварга болно гэж амласан байсан л даа. -Дэлхийн аваргад хэдэн орны хэдэн хүүхэд оролцсоноос хэддүгээр байрт орсон билээ. -Мэдэхгүй ээ, зөндөө олон орны хүүхдүүд орсон байх аа. Заримынх нь тугий нь хараад мэдэхгүй байсан. Харин манай 8 хүртэлх насанд 136 хүүхэд оролцсон. 11 өргөөс 6 хагастай гарч, 38 дугаарт орсон. -Чиний мөрөөдөл юу вэ. Төгстөмөр өө. -Дэлхийн аварга болох, дараа нь Каспаров шиг шатрын супер их мастер болох. -Дэлхийн аварга болоход чинь юу хэрэгтэй вэ. Чамайг шатар тоглоход хэн тусалдаг вэ. -Бэлтгэл сургууль хэрэгтэй. Шатар тоглоход ээж,  аав, дасгалжуулагч тусалдаг. Бас би нээрээ “Чингис майнинг групп”-ын тамирчин болсон. Бас  цалин авдаг. Компанийн ах эгч нартаа баярладаг. Сая Словений дэлхийн аваргад оролцох зардлыг даасан. [caption id="attachment_181533" align="alignleft" width="364" caption="Дасгалжуулагч Л.Роговойн хамтаар"][/caption] -Одоо шатрын бэлтгэлийг багштайгаа хийж байгаа юм уу. Өдөрт дунджаар хэдэн цаг шатартаа зориулж байна. -/Хэсэг дуугүй бодолхийлснээ/ 3-4 цаг хичээллэж байгаа. Багш надад өөрийнхөө авчирсан номноос заадаг. Бас компьютер дээрээс дэлхийн том шатарчдын өргийг бас заадаг. -Дэлхийн шатарчдаас чи мэдэх үү, хамгийн мундаг шатарчин нь хэн юм бэ. Их мастеруудыг нэрлэж чадах уу.  -Хамгийн мундаг нь Карлсен. Ботвинник, Смыслов, Заяцев, Гата Камский, Фишер, эгч дүү Полгар, Капабланка, Каспаров, Ананд... -Хөөх, чи яаж ийм олон их мастеруудын нэрийг мэддэг юм бэ. -Шатрын гоц авъяастнууд гэдэг номноос аав уншиж өгдөг. -Энэ их мастеруудаас хэнийг нь илүү мэддэг юм бэ, яагаад... -Каспаровын өргийг их үзэж байгаа. Яагаад гэвэл номноос нь өргүүдийг нь үздэг. -Монголд харин хэдэн их мастер байдаг юм бэ, эгч нь шатрыг сайн мэдэхгүй учраас л асуугаад байна л даа. [caption id="attachment_181534" align="alignleft" width="364" caption="Словени улсын Марибор хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Перу улсын тамирчныг буулган авсан. нь"][/caption] -Зургаа байдаг. Хатанбаатар, Шаравдорж, Батчимэг, Гүндаваа, Мөнгөнтуул, Батчулуун гэдэг ах эгч нар байдаг. -Танай гэрт хэн хэн шатар тоглодог вэ. Тэднийгээ чи хождог уу. -Аавыг  дандаа хождог. Ээжтэйгээ хоёр тоглоход нэг хожоод, нэг ничээд байгаа. Одоо том дүү бас шатар өрж сурсан. Аав ээж бид гурав нүүдэл зааж өгч байгаа. -Спорт сурвалжилдаг ах эгч нар чинь чамайг “Бөртэ Чоно” гэдэг шилдэг тамирчдын шалгаруулалтад Ази тивээс шатрын блиц, рапид, стандарт төрөлд гурван алтан медаль хүртэж, Монголдоо хамгийн бага залуу насандаа Ази тивийн аварга цол хүртсэн гэж нэрийг нь дэвшүүлсэн байна. Энэ шалгаруулалтын талаар чи сонсч дуулсан уу. -Үгүй ээ гэж хээв нэгхэн хариулах бяцхан шатарчинтай хийсэн бичил ярилцлагаа өндөрлөсөн юм. Үнэхээр Е.Төгстөмөр шатраар “амьсгалж” байгаа нь харагдаж байлаа. Энэ дашрамд түүнийг дасгалжуулж байгаа Леонид Роговой дасгалжуулагчаас хэдэн хариулт авсан юм. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын Украин улсын шатрын гавъяат дасгалжуулагч төдийгүй их мастер Иванчук, Балко нарыг дасгалжуулж байсан байна. -Танд юуны өмнө монголын авъяаслаг нэгэн хүүг Азийн аварга цолонд хүргэсэнд талархал илэрхийлье. Е.Төгстөмөрийн онцлог, шатарт хэр зэрэг дуртай юм бэ. -Баярлалаа. Е.Төгстөмөртэй хоёр дахь жилдээ хичээллэж байна. Тэр бол их онцлог авъяастай хүүхэд. Шатарт дургүй гэхийн аргагүй. Ээжийнх нь ярианаас тэгж мэдрэгддэг. Саяын Словенид болж өнгөрдөг өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр тоглосон зарим өргүүд шатар  судлаач, дасгалжуулагчдын анхаарлыг их татсан. Үнэхээр их мастерын түвшинд нүүж байна гэж хэлэх нэгэн ч байсан. Чухамдаа түүний тоглолтын арга барил, хурц нүүдлүүд, хэцүү байдлаас гарч байгаа хувилбар, комбинаци зэрэг нь Фишер нарын их мастеруудын өргийг санагдуулдаг. 6 насандаа ийм нүүдэл хийж байна гэдэг бол онцгой авъяас шүү. Каспаров ч ийм багадаа ингэж нүүж байсан гэж хэлж мэдэхгүй юм. Саяын тэмцээнд тоглосон бүх өрсөлдөгч нар нь 8 настангууд байсан. Тэгээд бодохоор  ирэх жил, түүний хойтон жил боломж байна л гэж харж байна.  Гэхдээ мэдээж их хөдөлмөрлөх хэрэгтэй. -Та одоо түүнд ямар зүйлийг зааж сургаж байна. -Цагаанаас е4 гараа, хувилбарууд зааж байгаа. е4 гараа нь танд тайлбарлаж хэлэхэд олон хувилбартай, эсрэг талаас ч олон хувилбартай. Алдаатай нэг л нүүдэл хийвэл хожигдолд хүргэдэг тийм л гарааны хувилбар л даа. Энэ хувилбараас олон зүйлийг сурч байгаа байх  гэж найдаж байна. -За, та хоёрын цаашдын сургалт, хичээлд тань өндөр амжилт хүсье. Саад болсонд уучлаарай. -Баярлалаа. Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, шатрын олон улсын мастер П.Жигжидсүрэн гуай “Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагад “Батын Нямаа гуайн удмаас шатрын дэлхийн аварга төрнө гэж боддог” гарчигтай ярилцлагыг уншаад нээрээ тэрхүү дэлхий аварга нь өнөө сая надтай ярилцсан бяцхан Е.Төгстөмөр байх шүү гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун... Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odnoo:
mundag huu bna . Mash ih amjilt husie.
2013-02-28
sain huu bna amjilt husie:
sain huu bna amjilt husie
2012-12-17
Ene huu:
Ene huu l laag uyeiin jaahan anddaa urgejee.
2012-12-15
moonoo:
daamaa eejni ih master bish emegtei olon ulsiin master tsoltoi .xarin ene tugstumur yum duulgax huu bgaa yum ih avyastai
2012-12-14
daam:
ээж нь их мастер Батцэцэг шүү дээ эхэндээ онирхолын журмаар тоглодог бсан бол одоо нээрээ жаахан албадан ороод бгаа болвуу
2012-12-14
bb:
Margaashnaas neg huuhed bi dalai lamyn hoid dur geed ehleh yum baina. Hichneen huuhdiig setguulchid ingej alsan bol. Jaahan huuhed bol ingej hamaagui yariltslaga ogoh subiekt bish gedgiig setguulchid ogt oilgohgui, tegeh setgel ch tedend alga. Zugeer l huuhdiig yum medehguigeer ni deerelhej, naanaa saihan ineej baigaad tsaaguuraa huuhdiig alj baina daa. Aav eej ni teneg l bish bol ingej huuhdee hamaagui delhiin avarga ene ter gej hoorgoj bolohgui baimaar.
2012-12-14
Zula:
Minii bodloor ene byazkhan khuug bas khuukhed gedegiin martaj bolokhgui!!! Toglokh naadakh zag gargakh heregtei. Zuvkhun hen negnii (ezeg ekhiinkhen ch yum uu) ambiizend hutlugduj heterkhii ikh dasgaljuulaad baiwal medreliin yadargaand orood baigalias zayasan howorkhon awayasiig ugui hiichihviidee!!!
2012-12-14
mundag duu shuu nas ch bn daa delhiin avarga enuuhend ee duu huu...
2012-12-14
монгол:
ЕЭ ХӨӨЛХИЙ ЯМАР ХӨӨРХӨН ЮМ БЭ? ХӨӨРХӨН ХҮҮ, ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН ОЛОН АВАРГАТАЙ БОЛНО. НЭГ НЬ ЧИ ШҮҮ. ЦАГААН ХЭЛ АМ ХҮРЭХ ВИЙ.
2012-12-14
tuya:
Yamar saikha yum be! Aav eej ni bayarlaj baigaadaa. Etseg khun khuukheddee iim ikh nuluuteig manai zaluuchuud oilgoosoi. Amjilt, ene khuu bolon tuunii ger buliinkhend!
2012-12-14
TSG:
Mundag yum aaa, byatshan huuhduud iim surhii zorison zorilgotoi baihad, arhi uuj bar heseed yavaaa zaluusiig harhaar bodhoor uruvduh setgel, ur metreh setgel turuh yum daa.
2012-12-14