Нэгдүгээр эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсогч эмнэлгийн эмч, ажилтанууд уртасгасан цагаар ажиллах болжээ. Улсын клиникийн төв эмнэлгийн амбулатор энэ сарын нэгнээс эхлэн 2012 оны гуравдугаар сарын 31-ийг хүртэл уртасгасан цагийн хувиараар ажиллахаар болсон байна. Өглөө наймаас орой 19.00 цаг хүртэл иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ нь иргэдэд захиалсан цагтаа ирж үзлэг, үйлчилгээнд хамрагдах боломжийг илүү нэмэгдүүлж өгч байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ