Хөөрхий дөө, Муусайн партизанууд

img

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын партизанууд нэг цуглардаг. Эхлээд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь нэг баярын хурал хийж, бөхийн барилдаан үзэж, үргэлжлээд л зиндаа зиндаагаараа хуваагдан архидаж нэг сайн  баярладаг юм. Партизан гэдэг үг дэлхийд бол тийм ч сайн сайхан үг биш л дээ. Дээрэмчид, босогчид, зэвсэгт бүлэглэл, булаан эзлэгч гэж  ойлгогддог юм. Харин манайд бол хувьсгал хийгчид, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд гэж үздэг түүхтэй. МАХН 1921 онд Богд хаант засгийг унагасан зэвсэгт бослогын дайчдаа партизанууд гэж анх нэрлэн насан туршид нь том хүндэтгэлийг  үзүүлж нам төр нь байр сав өгч, өргөж үхүүлсэн. Тэгээд л партизанууд гэхээр эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэгчид гэж ойлгодог. Партизанууд маань С.Зоригийнхоо хөшөөний дэргэд уулзангуутаа л нэгнээ үгүйлнэ. “Тэр ирсэн үү, хэн харагдсан уу гэхэд цаадах чинь байхгүй болсон мэдээгүй юм уу” гэх үгс зүрх зүсмээр сонсогдож байлаа. С.Зоригийн хөшөөг цэцэг өргөж байгаа дарга нараа, өнөө муусайн партизануудаа дахин нэг харлаа. 24 жилийн өмнө ид гялалзаж явсан залуус өнөөдөр шал өөр болжээ. Зарим нь хөшөө болж, зарим нь Төрийн тэргүүн болж, зарим нь, Ерөнхий сайд, Хотын дарга, Ерөнхий прокурор болжээ. Зарим нь эрхэм гишүүн, сайд болсноос эхлээд нас тогтсон улс төрийн бяр, албан тушаалтай тэвхэлзэж явна . Бас  зарим нь архичин болж, ихэнх нь ажилгүйчүүд болжээ. Амьдрал нь гундуухан ч гэсэн буурал  партизанууд энэ жил их хөөрч байна. Ардчилсан хувьсгалын үзэл санаа нь 23 жилийн дараа нэг юм ялсанд онгирцгооно. Баярын хурал болов. Монголын Ардчилсан Холбоо 23 партизаныг байраар шагнав. Өнгөрсөн жил 30 партизан тэрний урд жил найм, арван хүнийг байраар шагнасан юм. МоАХ-ны дарга Х.Баттулга  “Одоо 400-гаад байрны өргөдөл байгаа” гэлээ. Хөөрхий дөө, муусайн партизанууд ядарч, зүдэрч яваа доод хэсгээс нь ганц өрөө байраар шагнахад өөрсдөө шагнуулсан юм шиг болж нүдэндээ нулимстай биесээ тэврэнэ. Олон жилийн ялагдал хамгийн хүнд туссан нь хамгийн их туйлдаж ядарсан нь энэ муусайн партизанууд байлаа. 24 жилийн өмнө ардчилсан Монгол Улсыг байгуулна гэж тэмцэж боссон доромжлол, гадуурхалт, үзэн ядалт бүгдийг туулсан нь энэ муусайн партизанууд юм шүү. Гэвч тэд маань цөөрсөөр байна. 50, 60 эргэм нас гэдэг даанч залуу нас . Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 10-нд болсон баярын хурал дээр Э.Бат-Үүл баатар, Х.Баттулга дарга, Со гавьяат гурав  тайзнаа гарч ирээд энэ заал яасан дундуур байна аа. Манайхан яачихаав гэхэд үзэгчдийн суудлын дундаас “аяархнаар” чадхийцгээсэн шүү дээ мэдээгүй юм уу гэх нь дуулдсан. Муусайн партизанууд жилээс жилд ингэж өм цөм дундарсаар байна. Төв МоАХ хавиар идэвхтэй эргэдэг сайн л бол 70-80 хүн бий. Аймаг, дүүргүүдийн АН, МоАХ хавиар явдаг 40-50 сонгуульчин жагсагчид байгаа. Партизанууд өөрсдийгөө  сонгуульч, жагсаалч өөр мэргэжилгүй, ажилгүй явсаар нэг насыг барлаа гэдэг. 2000 оноос хойш элдэв төрлийн нам иргэний хөдөлгөөнүүд гарч ирсэн. Түүнээс хойш жагсах шаардлага, барих туг ч олдохоо байсан гэнэ. Партизанууд цөөхөндөө бүүр хөдөө сумдад бол сайндаа 5-10 партизан байгаа байх. 1990 оны хувьсгалын галын тэргүүн шугамд явж бүүр өлсгөлөн суулт, жагсаал цуглаан, ухуулга сурталчилгааг нь хийж явсныг нь оролцуулаад шүү дээ. Партизануудын энэ жилийн ярианы гол сэдэв нь тэтгэврийн нас ойртож байгаа тухай, мөн С.Эрдэнийн хууль байлаа. Нам холбоо, сонгууль, хувьсгал  гэж өвчигнөсөөр яваад тэтгэврийн нас тулаад ирсэн чинь бүүр хог түүдэг дээрээ тулаад байгаа гэнэ. Ашгүй манай муу С.Эрдэнэ зовлон мэдэх юм болохоороо сонгуульдаж, сонгуулийн дараа ялгаварлагдаж ажилгүй явсан он жилүүдийг тооцох  хууль батлуулсанд партизанууд баяртай байна. МАН айхтар юм болохоорооо хувьсгал хийлцсэн партизанууд нь үгүй болохоор, Үндсэн хууль батлуулсан нэгдлийнхээ дарга нарт хүртэл байр өгчихсөн байгаа. Гэтэл 1990 оны хувьсгалын гол төлөөлөгч партизануудыг ганц Х.Баттулга дарга л харж үзэж байна. АН ялсан дээрээ ямаанд өгдөг мөнгөнөөс нь, үхрийн ширэнд өгдөг мөнгөний өчүүхэн хэсгийг өнөө муусайн партизануудад нэг удаагийн байр буюу тэтгэмж болгоод шидчихэд Монгол Улс хотойхгүйгээр барахгүй үгүй гэх улс төрийн хүчин одоо байхгүй. Партизануудын гол нь Ардчилсан нам хавиар эргэлддэг. Гэхдээ Ардын намд ч, МҮАН-д ч, ИЗНН-д ч, МАХН-д хүртэл партизануудын гол сэжүүр яваа. Ардчилсан нам засгийн эрхийг бүрэн авсан дээрээ партизануудад олгох тэтгэмжийн хуулийг санаачлаач гэх гэсэн юм. Муусайн партизанууд минь 24 жилийн турш өөрсдийнхөө төлөө жагсах нь битгий хэл дуугарч үзээгүй баатрууд. Гэхдээ хэсэг партизанууд ийм өгүүлэл бичээч гэж надад даалгавар өгсөн юм.Тэд маань нэрэлхээд л байхаас амьдрал нь үнэхээр гандаж гундсан байна билээ шүү. Колони хараат улс, коммунист, фашист дэглэмтэй улс орон байгаад ардчиллын замыг сонгосон  улс орны хамгийн эрхэм хүмүүс, үнэт зүйл бол тэр хувьсгалын үзэл санааг тээсэн, гардан хийсэн хүмүүс байдаг юм байна билээ. Тэд, тэдний удирдагчид түүхэнд хамгийн их хүндэтгэл хүлээдгийг мартаж болохгүй. Хөөрхий дөө, муусайн партизанууд маань жилээс жилд өм цөм цөөрсөөр... Г.Дашрэнцэн Эх сурвалж: Нийслэл Таймс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yes like
2012-12-17
zochin:
Galt gej hyntei sanal neg baina.
2012-12-15
баатар:
ТУУХ МЭДЭХГУЙ БОЛ БУУ БИЧЭЭЧЭЭ!!!
2012-12-15
ТЗ-д хонхны дуу хэрэгтэй:
УБТЗ-д ардчилалын туг нь болж явсан цөөхөн хэдхэн хүн бий. ТЗ-ын хүнд сурталтанууд одоо болтол тэднийг ийш тийш нь цөлж дарамталсаар өдийг хүрлээ. гэр бүл үр хүүхдүүд нь байнгын дарамтанд харц доогуур ядарч зүдэрч явааг ойлгох хүн байдаг болов уу. АН одоо тз-ын бүх удирдлагыг өөрийн хүмүүсээр сольж доривтой өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй бол тэр хар саарал байшинд МАН-ын хүнд сурталтанууд авилга хээл хахууль, шахааны бизнесийг цэцэглүүлж, архидалт,цус ойртолт, янхандалт, хүнд суртлын үүр уурхай болсон ийм л газар болсон байна.Би сэтгүүлчийн хувиар УБТЗ-ын удирдах газараар ороод гарсан л даа, үнэхээр ороод очиход бузарын өмхий эхүүн, нялуун үхээрийн үнэр хан хийж, үүдний харуулаасаа эхлээд хөшүүн хойрог, албаны хэнхэг хоосон яриа л угтаж билээ. Хариу бич
2012-12-15
ГАЛТ:
ӨГӨР КОММУНИСТУУД БООЖ ҮХЭХНЭЭ АРДЧИЛАЛЫН БУЯНААР САЯТАН БОЛСОН НОВШНУУД АРДЧИЛАЛЫГ БАС ПАРТИЗАНУУДЫГ НЬ ЗҮХСЭЭР ЗАНАСААР БАЙХ АЖГУУ
2012-12-14
Tiim ee. Gexdee bid xun bolj torsniixoo xergiig baxarxaltaigaar buteesen arxichid.
2012-12-14
1991:
Ардчилсан хувьсгал ч гэж дээ. Тэртэй тэргүй болдог юм болдгоороо болох гэж байхад хэдэн "алсын хараатай" нөхөд тэртэй тэргүй өөрөө нураад уначихсан социализмын сүнс сүүдэртэй "тэмцэж" олон учир мэдэхгүй хүнийг хөлдөө чирсэн шүү дээ. Нөгөө далд санаа агуулж байсан нөхөд нь дарга болоод улсын мөнгө идээд баяжаад явчихсан, одоо бүр төрийн толгойд гарчихсан дэх юм хаа байна гээд нүд нь гялалзаад сууж байна, харин нөгөө учраа олохгүй далбаан дор нь далдаганаж явсан люмпенгүүд нь хоосон тэвшээ тэврээд л хоцорсон.
2012-12-14
пуужээ хуульч:
энэ ниигмииг оорчилж дэпхиин орнуудтаи хол ниилье бас эрх чолоог ард тумэндээ эдлуулье гэж л бид зорьсон тэгээд ниигмиин золиос болсон бид яахав дээ дурсагдаад онгорно. дутуу ноиртои дундуур хоолтои ааваасаа болж амьтанд алагчлуулж явсан хань ижил ур хуухдэд минь тэтгэвэр ажил сургууль олдоосои.Ганц Баттулга л бидэнд бухнээ илуучлэх юм.тороос торсон бас ардчиллиин хучээр юмжсан хумуус бага сага иуучлээсэи тегвэл орох оронтои болох юмсан даа
2012-12-14
зочин:
90 оны ардчилалыг бүтээлцсэн хүмүүс төрөөс юу ч горьдоогүй ардчилалын төлөө буудуулах шоронд орох бэлтгэлээ хийж байгаад энэ үйлийг эхлүүлсэн юм шүү,махн-ныхан тэднийг гэр бүлийг яаж гутаан доромжилж байсныг түүх гэрчлэх байх.ЭНЭ өндөр үнээр олдсон юм шүү одооны баячууд хэний хүчинд унах унаатай тоолох мөнгөтэй болсоноо ухаараад ядарсан өвдсөн ард түмэндээ туслаж байгаач коммунизмд чинь машинтай байх нь бүү хэл хувьдаа доод ангиллын япон магнитфонтой хүн намын хяналтанд орж шоронд явах дөхдөг үндэснийхээ хувцсыг өмсөхөөр бүдүүлгээрээ дуудуулдаг хүний хажууд юм ч ярьж болдоггүй үнэн хэцүү байсан юм шүү одооны залуус юу мэдэх вэ саяхан 80-90 онд л ийм байсан юм шүү
2012-12-14
temeechin:
21 oniixoo partizanuudaas xed uldee ve tedgeer xumuusiig partizan gedegiin ...
2012-12-14
...:
Hund hetsuug ni end nar uurch vyluug ni odoogiin ene noshnuud idej vaina shuu...
2012-12-14
lam olodhgui bol butsahdaa tanyg zalya gedeg shig odoo magnai hurtel MoAHny shildeg ni bolj shagnuulj baih yum da jinhen partizanuudyn ihenh ni gutraad oldson jaahnaa uuchihdag ni unen shu de huurhiis hereg bolohooroo l nohoid baridag mod bolgodog aliv nuguu elbeg uul nar haana baina, tenger deer baina
2012-12-14
хОНХНЫ ДУУ ТЗ-Д ХЭРЭГТЭЙ:
УБТЗ-д ардчилалын туг нь болж явсан цөөхөн хэдхэн хүн бий. ТЗ-ын хүнд сурталтанууд одоо болтол тэднийг ийш тийш нь цөлж дарамталсаар өдийг хүрлээ. гэр бүл үр хүүхдүүд нь байнгын дарамтанд харц доогуур ядарч зүдэрч явааг ойлгох хүн байдаг болов уу. АН одоо тз-ын бүх удирдлагыг өөрийн хүмүүсээр сольж доривтой өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй бол тэр хар саарал байшинд МАН-ын хүнд сурталтанууд авилга хээл хахууль, шахааны бизнесийг цэцэглүүлж, архидалт,цус ойртолт, янхандалт, хүнд суртлын үүр уурхай болсон ийм л газар болсон байна.Би сэтгүүлчийн хувиар УБТЗ-ын удирдах газараар ороод гарсан л даа, үнэхээр ороод очиход бузарын өмхий эхүүн, нялуун үхээрийн үнэр хан хийж, үүдний харуулаасаа эхлээд хөшүүн хойрог, албаны хэнхэг хоосон яриа л угтаж билээ.
2012-12-14
irgen:
huurhiidoo ene heden yls terguun shygamd uavj bsan shde odoo ch gesen songuul bolhoor l ene hediigee daichilj ajlyylchhad , gishuun darga bolongyytaa martaj barag baraan haragdhaar zygtadag gishuud olon bii de, gants ydaa bayarlyylchaasao da
2012-12-14
ХАРАА:
МОАХ НЫ ХӨГШИН АРХИЧИНГУУД
2012-12-14
Tiim ee. Gexdee bid xun bolj torsniixoo xergiig baxarxaltaigaar buteesen arxichid.
odoo partizanuud maani 50 60 nas hyrlee yneheer ter hetsyy yed aihgyi temtsliin tergyyn egnneend yvjbaisan edgeer hymyysiig tur zasag 1 udaa ch gesen harj yzeh heregtei
2012-12-14
huurhii duu muusain partizanuud.tsag ue tedneer denduu hatuu togloh yumdaa.
2012-12-14
За даа ардчилсан засгийг авчирсан ихэнх нь ажилгүй,нас барсан даа хөөрхий, дундуур орж ирсэн нь гайгүй ажилтай ухаантай, бүр сүүлийн этгээдүүд нь том дарга нар болжээ дээ. Үнэхээр хэцүү үеийг туулсан даа. партизанууд, одоо бодоход аймаар байжээ. Тэр үед хүний ард байсан нөхдөд том хожоо, хонжоо авчирсан хувьсгал болсон байна. Монгол партизануудаа харж үзэх цаг нь болсон. Тэд наргүй бол өнөөдөр эд нар гахай шиг баяжихгүй байлаа.
2012-12-14
ЗАЯИЙН ШАВИЙН МӨНГӨН ЦООЛТУУР:
УБТЗ-д ардчилалын туг нь болж явсан цөөхөн хэдхэн хүн бий. ТЗ-ын хүнд сурталтанууд одоо болтол тэднийг ийш тийш нь цөлж дарамталсаар өдийг хүрлээ. гэр бүл үр хүүхдүүд нь байнгын дарамтанд харц доогуур ядарч зүдэрч явааг ойлгох хүн байдаг болов уу. АН одоо тз-ын бүх удирдлагыг өөрийн хүмүүсээр сольж доривтой өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй бол тэр хар саарал байшинд МАН-ын хүнд сурталтанууд авилга хээл хахууль, шахааны бизнесийг цэцэглүүлж, архидалт,цус ойртолт, янхандалт, хүнд суртлын үүр уурхай болсон ийм л газар болсон байна.Би сэтгүүлчийн хувиар УБТЗ-ын удирдах газараар ороод гарсан л даа, үнэхээр ороод очиход бузарын өмхий эхүүн, нялуун үхээрийн үнэр хан хийж, үүдний харуулаасаа эхлээд хөшүүн хойрог, албаны хэнхэг хоосон яриа л угтаж билээ.
2012-12-14
ardchilaliin ololtiin undes n ene heden daruuhan ydarsan partizanuud ym ehneesee horboog orhij bna daa neg udaa ch gesen yagaad uneldeggui ym boloo
2012-12-14
монгол:
ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ. АРГАГҮЙ Л ЗОРИГТОНГУУД. ЖАГСААЛ ЦУГЛААН ХОНХНЫ ДУУГ НЬ СОНСОХОД САЙХАН БАЙДАГ ЮМ
2012-12-14
boloro:
teneg batuul uag partizan baigaach uarihaas tsaashgyi
2012-12-14
ОС:
Дашрэнцэнд баярлалаа. чи л жилд 1 удаа биднийг амьд явааг яаж явааг сануулж бичих юм.
2012-12-14
naraa:
1989-1990 ond Gutliin uildvert ardchilsan holbooni salbar zuvluliig baiguulj yvsan partizanuud bugd ajlaasaa halagdsan.Ednees Hymkhuu l gaigui yvna.Tumentsogt olon jil ajilgui yvlaa.2 Ganchimeg haana yvdag um buu med.3500 ajilchintai gutliin uildvert sambar gargaad uhuulah huudas taraaj hural hiij Ardchilsan holbooni ankhdugaar ih hurald tuluulugchuur oroltsoj jagsaal tsuglaand oroltsojgooj yvj bilee.Odoo tedniig hen ch dursahgui medehgui n emgenel um daa
2012-12-14
bichigch:
bi1989onoos enlen demjij hovsgoliin olsgolond idevtei oroltsoj odoog hurtel uzej temtseer yvna agilch ugui estoi arai hulgai hiilgui l yvj bna nad snig iim humuus nileen bii zarim ni ch horvoog orhison ter bairnii surgaar zarim ichihgui humuus bi anhdagch geed yvj bgaa gesen shuu hovsgoliinhon tuuhend mash ih gavyatai humuus shuu erhem Eronhiilogch Ebee dargaa baatar Batuulee ta iluu sain medeh baih zarimdaa martdag shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-12-14
АЛТАНГЭРЭЛ:
ДАШРЕНЦЭН ГОЛЫГ НЬ ОЛЖ БИЧЖЭЭ
2012-12-14
Тиймээ 90 ОНЫ ПАРТИЗАНУУД бол жинхэнэ эр хүн Мужикууд шүү дээ Энхбаяр бол бол хажууд нь өт хорхой л гэсэн үг
2012-12-14
yes like
Freedom:
1990ond bugd l ajil turultei,amidraltai bsan,Hu namyn zoh.bguulalttai yavuulagyn ur dund 90 huvi ni ajil,amidralgui bolj,ardchilsan holboond zutgeed yu olj dolooson yum be gej amtai bolgond tavluulsan,neg ih l nam uls tur yariad yavdag,ardchilsan namdaa ad uzegdeed jiigdej ehelsen humuus bolj huvirlaadaa,manai Darhand nam ni taltsaj heden muu partizanaa nohoid baridag mod shig ashiglah yumdaa.
2012-12-14
hi:
Dornodiin O.Erdene gej neg ah bdag dornodiin anhnii hural tednii geriin bolkon deerees ehelj bsan tvvhtei ter hvniig odoo meddeg bolow uu ardchilsan namiinhan harin dornodiinhon meddeg um shvv
2012-12-14
odoo ardchilal gej yarisan mongo barisan bodson doldignuur zaluuchuud partizanuudiig doosh ni hiij shahaj ehelsen shu dee namdaa ch ahndiv ogch chadahgui yumnuud baij geed l doosh ni hiideg
2012-12-14
ПАРТИЗАНУУДААС:
Баянзүрхийн МоАХ-ыг Майнбаяр ажилгүй олон партизануудынхаа нэгэнд нь өгөх хэрэгтэй нийслэлийн өмчит нэгэн газарын дарга байж давхар ажлаар яах нь вэ Дүү Цогтсайханыгаа тэмцэж явахад нь боль гэж байсан хүн одоо нэг ардчиллын анхдагч болчихож ичихгүй л дээ энэ хүнээ алдсан мөнгөний шуналтай энэ нөхөр МоАХ-ын нэрийг сэвтүүлж байна даа Юу ч хийж чадахгүй чадвар муутай бас мөс муутай бэртэгчин нөхрөөс Баттулга дарга салж юм хйидэг хувийн зохион байгуулалттай зөв сэтгэлтэй хүнийг гаргаж ирмээр байна шүү
2012-12-14
odoo ardchilal gej yarisan mongo barisan bodson doldignuur zaluuchuud partizanuudiig doosh ni hiij shahaj ehelsen shu dee namdaa ch ahndiv ogch chadahgui yumnuud baij geed l doosh ni hiideg
toroo:
1990-eed onii eheer mon ch ikh helmegdel yavagdsan daa, ardchilagch geheer ajlaas ni halaad, ajilgui archichin bolj uhsen humuus mun olon. MAN-iihnaas nohon tolbor garguulah heregtei, mon ch olon hunii amidralaar togloson
2012-12-14