
“Роснефть” корпораци нефтийн “ТНК-ВР компанийг худалдаж авахын тулд 10 тэрбум ам. долларын зээл авахаар нефтийн компаниуд болон биржийн арилжаалагчидтай хэлэлцээ хийж байна.
“Роснефть” болон нефть олборлодог оросын улсын энэ корпорацийн худалдан авагч болох гадаадын компаниудад ойр байдаг учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.
“Роснефть” нефть худалдан авагчдаас 10 тэрбум ам. долларын зээл авахаар төлөвлөж байна. Хэлэлцээ хийж буй компаниудын дотор нефтийн “Ройял датч-Шелл”, “Тоталь” корпораци, түүнчилэн арилжааны “Гленкор”, “Витол” компани байгааг агентлаг дурдсан байна.
Зээл авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор оросын компани ирээдүйд нефть нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг ашиглах бодолтой байгаа ажээ. Үүнээс гадна, Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Роснефть” ВР-ээс зээл авах тухай хэлэлцээ хийж байгаа гэнэ.
ВР болон ААР консорциумаас ТНК-ВР-ийн хувьцааг 100% худалдан авахын тулд “Роснефть”-ид 55 тэрбум ам. доллар хэрэгтэй байгаа ажээ. Энэ мөнгөнөөс 40 хүртэл тэрбум ам. долларыг тус компани татах шаардлагатай байгаа гэнэ.
Учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, үндэстэн дамнасан нефтийн компаниуд болон биржийн арилжаалагчид зээл олгоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд эдгээрийн тус бүрийнх нь зээлийн хэмжээ 500 саяас гурван тэрбум хүртэл ам. доллар байгаа ажээ. Энэ зээлийн хугацаа нь таван жил байхаар төлөвлөж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ