Өнөөдөр дэлхийд: Чернобылийн ослын үр дагаврыг арилгагчдыг хүндэтгэн дурсах өдөр
Чернобылийн ослын үр дагаврыг арилгагчдыг дурсах өдрийг Украины ерөнхийлөгчийн 2006 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн зарлигаар бий болгосон юм. Чернобылийн АЦС-ын эвдэрсэн эрчим хүчний дөрөвдүгээр блокийг битүүмжилсэн барилгын ажил 1986 онд дууссан юм.
АЦС-ын томоохон ослын нэг – Чернобылийн АЦС-ын осол 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд болсон билээ. Ослын уршигийг арилгахад хуучин ЗХУ-аас 650 мянга гаруй хүн оролцсоны талаас илүү нь ЗСБН Украин Улсын оршин суугчид байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ