Монгол иргэний хохирлыг барагдуулав

img

Завхан аймгийн Баянтэс сумын иргэн Г.Бямбадорж 2010 оны тавдугаар сард 11 толгой адуугаа ОХУ-ын тал руу хил давуулан алдсан байна. Уг хэргийн мөрөөр Завхан аймаг дахь Хилийн 0277 дугаар ангийн хилчид, Оросын хилчидтэй шуурхай хамтран ажилласны дүнд малын хулгайч нарыг Оросын талд саатуулж чаджээ. Тэр үед уг адуунаас зөвхөн хоёр нь үлдсэн байжээ. Харин хэд хоногийн өмнө ОХУ-ын Тува улсын Дээд шүүхээс Монгол Улсын иргэн Г.Бямбадоржийн хоёр морь, мөн бусад адууны нь нөхөн төлбөр болгон 4712,5 рублийг олгохоор шийдвэрлэсэн тогтоолыг Хилийн Бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар хүлээлгэн өгсөн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ