Декабристуудын бослого

img

Нерчиний цөллөгт декабристуудыг гавлаж байсан гавууд – Михайло-Архангельскийн сүмд байдаг декабристуудын музейн үзмэр Эдүгээ “декабристуудын бослого” гэгдэх болсон  хэмжээлшгүй эрхт хаант засаг болон хамжлагат ёсны эсрэг зэвсэгт тэмцэл 1825 оны арванхоёрдугаар сарын 14-нд (хуучин тооллоор) Санкт-Петерургийн Сенатын талбайд  болжээ. Бослогыг нууц нийгэмлэгүүдийн гишүүд, язгууртан тайж нарын сор болсон  голдуу 1812 оны эх орны дайн болон оросын армийн гадаадад хийсэн аянд оролцогч залуу офицерууд удирдсан байна. Тэд бүгдээрээ хатуу цээрлэл хүлээжээ. Декабристуудад ногдуулсан ялыг 1826 оны долоодугаар сарын 13-нд ёсоор  болгожээ. Таван хүнийг дүүжилэн хороож, үлдсэнийг (121 хүн) нь цөлсөн буюу тушаал бууруулан цэрэг болгосон байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэдний гэргий нар хайр сэтгэлдээ үнэнч байхын туйлыг үзүүлж, Сибирт хамт цөлөгдөж байсан түүхтэй. Эрхүү хотод декабристуудын гудамж байдаг.
2012-12-17