
Оросын физикийн эрдэмтэн, олон нийтийн зүтгэлтэн, хүний эрх хамгаалагч, ЗСБНХУ-ын ШУА-ийн академич, Нобелийн энх тайвны шагналт (1975) А.Д.Сахаровын (1921-1989) дурсгалыг хүндэтгэх өдөр.
Андрей Сахаров 1921 оны тавдугаар сарын 21-нд төржээ. 1941 онд Москвагийн улсын их сургуулийн физикийн факультетыг дүүргэсэн байна. 1947 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1949 онд устөрөгчийн бөмбөг бүтээсний дараа ЗСБНХУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн болсон байна.
Андрей Сахаров коммунист ертөнцийг либералчилах талыг хатуу баримтлагч гэдгээрээ бас нэрд гарсан юм. Тэр удаа дараа тунхаг бичиг гарган, зөвлөлт, америкийн нөөцийг нэгтгэхийг уриалж, хэвлэлийн хяналт цагдалт, улс төрийн шүүн таслах ажиллагааг цуцлахыг төлөө тэмцэж байв. Ингэснээсээ болоод бүх албан тушаалаасаа халагдаж, бүх шагналаа хасуулж, Горький хотод (одоогийн Доод Новгород) цөлөгдсөн юм.
Цөллөгөөс 1986 онд суллагджээ. Москвад буцаж ирснээр эрдэмтэн үзэл бодлоо орхиогүй бөгөөд насан өөд болтлоо энх тайван, хүний эрхийг хамгаалах тэмцсээр байжээ.
Тэр 1989 оны арванхоёрдугаар сарын 14-нд нас баржээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ