С.Энхбат: Улс төр надаар дэндүү их оролдсон доо

img

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбаттай ярилцлаа. Тэрээр саяхан Монгол Улсаа Кувейтэд төлөөлж суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон билээ. -Юуны түрүүнд Кувейтэд суух Элчин сайдаар томилогдсонд тань баяр хүргэе. Энэ тухай хэдийд сонсов? -Баярлалаа. Үүний түрүүчийн бямба гаригт намайг гэнэтхэн Засгийн газрын хуралдаанд дуудсан. Нөгөө шүүхийн асуудал шийдэгдэж дээ л гэж бодсон. Тухайн үед би зусландаа байсан юм. Тэр өдөр цас их орсон байсан болохоор цасанд боогдоод, хоёрдугаарт цагийг нь тулгаж хэлсэн учраас хуралдаанд амжиж ирж чадаагүй. Ирсээр байтал хуралдаан дууссан. Тэр хуралдаан дээр Засгийн газар хэлэлцээд, надад их өндөр итгэл найдвар үзүүлж, Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна билээ. Ерөнхийлөгч бас дэмжээд, УИХ-д өргөн барьсан. Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, дэмжсэн. Энэ нь миний ойлгож байгаагаар, төрд үнэнч явсныг минь, ажлын төлөө, улсын төлөө гэсэн сэтгэл байдгийг үнэлсэн болов уу гэж бодож байгаа. -Кувейт улс танд хэр ойрхон байв? -Кувейтэд суух Элчин сайд байтугай Кувейтэд очиж, тэр орныг үзнэ гэдэг бодол ч байгаагүй. Очиж үзээгүй орон л доо. Харин мэдээлэл авсныхаа дараа нэлээд судалсан. Одоо ч судлаад л байна. Цаашид ч судална. Их сонин улс юм. Нэгдүгээрт, Монгол шиг хүн ам цөөтэй. Газар нутаг нь бага. Ашигт малтмал ихтэй, бас л манай улс шиг. Нефть ихтэй. Баялгаа их ухаалгаар зарцуулж, ард түмнээ жаргааж байгаа орон юм. Дээрээс нь хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашигладаг, гаднынхны сайн сайхан гэсэн бүх зүйлийг хэрэглэдэг, мэддэг, сайн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг их ухаалаг бодлоготой орон юм. Тийм учраас нэгдүгээрт харилцаа сайтай, хоёрдугаарт, ижил төстэй юм олонтой оронд очих нь миний хувьд сайхан санагдаж байна. Өмнө нь үзээгүй юм гэвэл, их л халуун юм гэнэ лээ. Одоо тэгээд халуунд амьдарч үзье дээ. -Хэзээ явах вэ. Явахаас өмнө сургалтад хамруулдаг гэсэн? -Болоогүй ээ. Нэлээд бэлтгэл хийнэ. Гадаад харилцааны яаман дээр дипломат ёсны тухай сургалтад сууна. Энэ оронтой холбоотой харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг судална. Энэ талаар төрөөс баримталж байгаа бодлогуудыг маш сайн, нягт судлах байх. Түүнээс гадна Элчин сайдаар Энхбат гэдэг хүнийг хүлээж авъя гэсэн бичиг тэр улсаас нь ирэх ёстой. Тэгсний дараа явах асуудал яригдана. Шинэ он бол лав гарна. Цагаан сараас өмнө харин яах бол, тодорхой хэлж мэдэхгүй байна. -Та УИХ-ын чуулган дээр Кувейтийн талаархи миний мэдлэг нимгэн гэж хэлснээс болж нэлээд гишүүдийн ундууцлыг төрүүлэх шиг болсон. Та яагаад тэгж хэлсэн юм бэ? -Кувейтийн талаархи миний мэдлэг нимгэн гэж би хэлсэн. Зарим гишүүн үүнийг буруугаар ойлгосон байна лээ. Намайг юу ч мэдэхгүй гэж ойлгосон. Миний мэдэж байгаа зүйл, мэдлэг бол тэр юу ч мэдэхгүй гэж ойлгосон хүмүүсийн мэдлэгийн хажууд бол зузаан л даа. Би нимгэн гэж хэлсэн нь насаараа тэр улсыг судалсан, тэр талаар мэргэшиж ажиллаж байгаа хүмүүсийн дэргэд нимгэн гэсэн ухаантай. Яагаад гэхээр, Элчин сайдаар томилогдох хүн тухайн суух улсынхаа талаар мэдлэгтэй, мэргэжлийн байх ёстой гэж боддог юм. Тэрнээс тэр улсыг огт мэдэхгүй гэж хэлсэн үг биш шүү дээ. Ер нь мэдлэг бол хэзээ ч бүрэн төгс болдоггүй. Үүнийг бид аль цэцэрлэг, арван жилээсээ л мэднэ. -Тэгвэл Г.Баярсайхан гишүүний таныг өмөөрч хэлснээр, эрдэмтэй хүн даруу байдгийг харуулсан юм биз дээ? -Баярсайхан гишүүний аав нь эрдэмтэн хүн л дээ. Тийм ч учраас эрдэмтдийг мэддэг. Эрдэмтэд үнэхээр даруу хүмүүс байдаг. Эрдэмтэн хүний хандлага ер нь тийм л байдаг. Эрдэмтэн хүн хэзээ ч би мэднэ, би чадна гэж ярьдаггүй. Эрдэмтэн хүн яагаад эрдэмтэн байдаг вэ гэхээр, юм болгонд эргэлзэж байдаг, тэгж байж мэдлэгийг олж авдаг. Энэ ширээ мөн үү гэж асуухад эрдэмтэн хүн хэзээ ч мөн гэж шууд хэлэхгүй, мөн байх магадлалтай гэж хэлнэ. Харахад, хавтгай, дөрвөн хөлтэй ширээ шиг байна гэж ярьдаг. Эрдэмтдийн шинжлэх ухаан доторхи хэллэг нь ерөөсөө тийм. Би юм мэднэ, би мундаг эрдэмтэн гэж цээжээ дэлдээд байгаа хүнийг анзаараарай, эрдэмтэн биш. Зүгээр л нэг цол чимэг зүүсэн хүн тийм байдаг. -Түүнээс гадна мэдлэг нимгэн хүнийг явуулж байгаа нь шагнал юм уу гэх хүн ч байсан л даа. Сүүлийн үед Элчин сайдын томилгоог бас шагнал гэж ойлгодог болсон. Таныг ялангуяа өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намынхантай хамтарч, нэлээд баримт дэлгэсэн учраас шагнуулж байна гэх яриа гарсан байсан? -Тийм яриа гарсан, сонинд бичсэн, бас интернэтэд ч тавьсан байна лээ. Би харсан. Үүнийг сайн ойлгохгүй байгаа юм. Би сонгуулийн үеэр Ардчилсан намтай ажиллаагүй. Тэр үед би үг хэлсэн. Тэр үгийг хэлэхдээ тэрний төлөө, энэний эсрэг гэж юм яриагүй. Мэргэжлийн хүний хувьд ерөөсөө энэ улс төрөөс хол байхыг хичээдэг хүн. Чи улс төрөөр оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно гэдэг шиг л юм болсон. Улс төр надаар хэтэрхий их оролдсон. Одоо ч интернэтээр бичиж байна. -Гэхдээ та цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал шуугиан тарьж, нэлээд асуудал болж байх үед дуугараагүй, тэрнээсээ болж ч халагдсан гэдэг? -Үгүй л дээ. Тэрний эсрэг дуугарсан ганц хүн нь уг нь би юм шүү дээ. Гэтэл одоо харин бүр эсрэгээрээ болоод, хулгайч хүн тэр хулгайчийг бариарай гэж хамгийн түрүүнд орилдог гэдэг шиг, эргээд намайг буруутан болгох гэсэн оролдлого явж байна л даа. Сүүлийн үед намайг их муулж, нэр сүрийг минь гутаах гэсэн оролдлогууд маш их гарч байна. Энэ нь хэнд хэрэгтэй, яах гэж ийм хийгээд байгааг ойлгохгүй байна. Энэ бүгд бодлоготой, дандаа төлбөртэй юмнууд явж байна. Тэр их мөнгө төлөөд, мөнгийг гаргуунд нь гаргаад байгаа хүмүүс яах гэж миний нэр хүндэд халдаад байгаа юм. Нэмэргүй шүү дээ. Намайг яаж ч хэлээд, надтай хамт ажилладаг, намайг мэддэг хүмүүс хэзээ ч итгэхгүй. Харин намайг мэдэхгүй хүмүүс бол итгэх л байх. Үүнийг зогсоомоор, бодитой юм бичмээр л байгаа юм. Дандаа худлаа, луйвартай, булхайтай юм бичиж байна. Цаашилбал, намайг ураны лицензтэй холбоод луйварчин хулгайч гэж бичээд байгаа юм. Үнэхээр булхайтай, луйвартай юм хийсэн бол өдийд би шоронд орчих байсан биз. Тэр байтугай, лангуун дээрээс жоохон юм хулгайлсан хүн шоронд ордог биз дээ. Тийм хууль бус юм хийсэн бол юу гэж наранд явж байх вэ. Өнгөрсөн хугацаанд бүх хүчний байгууллага намайг шалгасан. Хоёр жилийн өмнөөс Засгийн газар намайг шалгуулаад л байсан. Сая өнгөрсөн хаваржин хүчний байгууллагуудаар би явсан, байцаалт өгөөд. Шалгаад юмгүй, гэмгүй гэдэг нь батлагдсан. Тэр байтугай намайг ажлаас чөлөөлсөн явдлыг гурван шатны шүүх хуулийн үндэслэлгүй гэдгийг батлаад өгсөн. Хамгийн сүүлд Дээд шүүхийн тогтоол гарсан, тэрийг Засгийн газарт өгсөн. Засгийн газрын эрхэм дарга нар, хуучин нь ч, шинэ нь ч бүгд мэдэж байгаа. Тэгээд яагаад ингээд худлаа бичээд байдгийг ойлгохгүй л байгаа. -Нээрээ таныг ажилд нь эргүүлж тавиулах, халагдсанаас хойшхи хугацааны цалинг нөхөж олгох шийдвэрийг аль дөрөвдүгээр сард гаргасан байдаг байх аа? -Шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл ганц ч асуудлыг шийдээгүй байгаа. Намайг ажилд нь тавь, халагдсанаас хойшхи цалинг нь олго гэсэн шийд гарсан. Аль нь ч биелэгдээгүй. Надад ганц төгрөг ч өгөөгүй, ажилд буцааж тавиагүй. Надад жаахан хэцүү л байна. Гэхдээ энэ хугацаанд би зүгээр суугаагүй, хичээл зааж, элдэв төсөлд оролцож хэдэн төгрөг олж байна. Би бас академич хүн. Академичийн цалин авч байна. Яахав, тал талаас ийм маягаар юм зулгааж байна. Гэхдээ цалингүй удаан явах ямар л олиг байв гэж. Энэ бол бас нэг дарамт. Яагаад гэхээр, ажилд нь томилохгүй байгааг хүмүүс энэ цаанаа но-той болоод л ингэж байна, энэ луйварчин, хулгайч гэдэг нь үнэн юм байна гэдэг хар төрүүлж байгаа болов уу гэж бодож байна. -Таны халагдсан шалтгаан бас танайтай холбоотой асуудлыг хэлэлцэх гээд Засгийн газрын хуралдаанаар таныг хоёр ч удаа дуудсан боловч очоогүйтэй холбоотой гэдэг. Яагаад очдоггүй байсан юм бэ? -Хоёр удаа гэдгийг нь би мэдэхгүй юм. Хоёр дахийг нь би мэдээгүй юм уу, сайн ойлгохгүй байгаа юм. Эсвэл үгийнхээ чимэг болгож, хүч оруулах гэж тэгээд хэлчихсэн байж магадгүй. Намайг дуудахад нь очоогүй Засгийн газрын хуралдааны тухайд, би тэр үед ч тайлбар гаргаж байсан даа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гарын үсэгтэй тушаал гарч, би албан ёсоор амарч байсан. Амралтаараа би Архангай руу явсан байсан. Тэнд утас барьдаггүй газар байлаа. Намайг наймдугаар сарын 26-нд дуудсан байл уу даа. Тэрнээс гурав хоногийн дараа аймгийн төв дээр орж ирэхэд утас ажилд ороод мессеж авсан. Ерөнхий сайдын шадар туслахаас ирүүлсэн “Ерөнхий сайд дуудаж байна” гэсэн мессеж байсан. Аймгийн төв дээр ирэнгүүтээ туслах руу нь утасдаад, учраа хэлж, шөнөжин давхиад өглөө очьё гэхэд, та ирээд Ерөнхий сайдтай уулзаарай гэсэн. Би хотод ирээд Ерөнхий сайдтай уулзсан. Тэрний дараахь 30-ны хуралдаанд нь би орсон. Тэгээд яагаад тийм үг гаргасан юм, бүү мэд. Ерөөсөө л зохиомол юм яваад байгаа. -Гэхдээ таныг цөмийн хаягдал булшлах гэж байгаа талаар ид яригдаж байх үед мэргэжлийн байгууллагыг тэргүүний хувьд албан ёсны тайлбар өгөх байх гэж хүмүүс харж хүлээж байсан л даа. Хэн гэдэг гишүүн, сайд хэнтэй, яг хэдийд ямар яриа хийсэн нь тодорхойгүй байгаад байсан учраас? -Тухайн үед уг нь би дуугараагүй биш, дуугарсан. Дуугарахдаа ийм яриа болох нь болсон юм шүү гэж хэлсэн. Надад бол тийм яриа болсон тухай баталгаа байсан. Тэр хүмүүсийг өөрсдөө ойлгоод дуугараасай гэж хүсч байсан. Би өөрсдөд нь зөндөө хэлсэн. Наадахь чинь болдоггүй юм, олон улсын хяналттай, бүтэхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт баригдана гэж хэлж анхааруулж байсан. Тэр хүмүүс уг нь өөрсдөө ухаараад, их гүнзгий ороогүй дээрээ, би хийгээгүй, хийх гэж байсан юм, больчихсон юм гээд хэлчих ёстой байсан юм. Ядах юу байх вэ. Ард түмнийхээ өмнө үнэнээ хэлдэг, буруугаа хүлээдэг л байх ёстой. Тэгээгүй л дээ. Тэгэх зүрх зориг байгаагүй, тэр хүмүүст. -Тэр хэлэлцээг ер нь хэчнээн хүн хийсэн юм бэ. Гурав, дөрвөн хүний нэр л сонсогдоод байдаг? -Ер нь бол их олон хүн оролцсон. -Тэгээд гэрээг үнэхээр хийчихсэн байсан юм уу? -Тэрийг нарийн яриад яахав дээ. -Цаана нь их хэмжээний ашиг сонирхол л явж байж дээ? -Тэгсэн. -Хэр хэмжээний? -Мэдэхгүй. -Та бол тэрэнд нь оролцоогүй, гэхдээ бүх юмыг мэдэж байсан юм байна, тийм үү? -Би бол огт оролцоогүй. Би зарчмын хувьд мэдэх ч ёсгүй. Надад мэдээлэл Монголын талаас биш нөгөө талаас нь ирж байсан. Танайхан ингээд явж байгаа шүү гэж. Интернэтэд гарч байсан мэдээлэл миний авч байсан мэдээлэлтэй дүйж л байсан. Гэхдээ хулгай заавал баригддаг. Хэзээ нэгэн цагт заавал баригдана, хэрэггүй шүү гэдгийг хэлж л байсан. Гэхдээ одоо маргаашаа бодож байгаа хүн байгаа юм уу. Олонхи тохиолдолд өнөөдрөө л бодож байх шиг байна. -Ер нь цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг юм бэ. Тийм тохиолдол дэлхийн орнуудад хэр олон байдаг юм бол? -Зөндөө байдаг. Бүтэхгүй ч асуудал биш. Зарчмын хувьд хийе гэвэл хийж болох асуудал. Гэхдээ үүнийг хийдэг журамтай. Ард түмнээрээ хэлэлцдэг, санал асуулга явуулдаг, дараа нь бүх хийгдэж байгаа юм нь мэргэжлийн байгууллагын хяналтан дор, мэргэжлийн байгууллага хийдэг ёстой. Тэрнээс биш ганц хоёр гишүүн, сайд хулгайгаар хийгээд, тав гурван цаас аваад зугтаачихдаг ажил биш. Европт жишээ нь, жижигхэн газар нутагтай Чех улс гаднын хог хаягдлыг авч нутагтаа булшилдаг. Ард түмэн нь эсэргүүцээд байдаггүй. Чехэд бол ард түмнээсээ зөвшөөрөл авсан, бүгд мэдэж байгаа. Орос бас гаднаас хаягдал оруулж ирж булшилдаг. Энэ бол болохгүй асуудал биш. Өнөөдрийн технологиор бас тийм их айхтар эрсдэлтэй асуудал ч биш. Шинжлэх ухааны үүднээс, мэргэжлийн үүднээс бол болох асуудал. Гэхдээ өнөөдөр манай улс тийм юм хийхэд бэлэн байна уу, үгүй юү гэдэг огт өөр асуудал. Бид технологи барьж чадаж байна уу, үгүй юү. Яагаад гэвэл, тэр бол өндөр технологи. Бид тэр өндөр технологид бэлтгэгдсэн үү, бидний оюун ухаан тэрэнд бэлтгэгдсэн үү, бидний нандин чанар бэлэн үү. Юмаа ил тод яриад, яах вэ гэж зөвлөдөг иргэний зориг маань бэлэн үү. Тийм чадал, мэдлэг, зориг бидэнд байна уу. Энэ бүгд байхгүй үед ийм асуудал ярих нь утгагүй. Тэгвэл нэг хэсэг бүлэг хүний хийх гэж байгаа луйвар, булхай болж хувирна. -Ер нь цөмийн хаягдлыг булшилбал ямар үр дагавартай вэ. Монгол Улсаа булшилж байгаатай адил гээд байгаа. Тийм ч учраас японууд хүртэл битгий дэмжээрэй гэж иргэд рүү хандаж байсан? -Энэ нь улс төрийн агуулгатай л даа. Техник технологийн мэргэжлийн үүднээс нь би ярья. Өнөөдөр булшилна гэдэг үг хэрэглээд байгаа. Цөмийн шаар, хог хаягдал гээд монголоор дандаа муухай үг хэрэглээд байгаа. Англиар бол spent fuel /хэрэглэсэн түлш/ гэдэг. Тэгэхээр хэрэглэсэн түлш өөрөө дараачийн түлшний түүхий эд юм. Өнөөдөр хадгалдаг төхөөрөмжүүдийн үйлдвэр гэж бий. Орчин үеийн. Энэ нь хэрэглэсэн түлшүүдийг авчирч, задлаад, нэг хэсгийг нь дахиж түлш болгоод, нөгөө хэсгийг хүлээж байгаад цацраг нь багасахаар дахиж хэрэглэдэг. Үүнээс гадна маш өндөр цацрагтай, хавьд хэрэглэж болохгүй жоохон хэсэг гардаг. Тэрийг нь үнэхээр булшилдаг, гүн уурхайд хийж хадгалдаг. Гэхдээ байнга оруулж гаргаж шалгаж байдаг. Манай Монгол ер нь бол бас техникийн хувьд тохиромжтой юм. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр, чийгтэй газар хадгалахаар гүн рүү хийсэн хэсэг усанд автаад, газрын гүний усаар дамжин цацраг идэвх тархаад байдаг. Аюул нь гэвэл тэр. Манай Монгол бол хуурай. Тийм учраас жишээ нь, Финландад гүн хадыг өрөмдөөд хадан дотор чийг авахуулахгүйгээр хадгалдаг. Энэ нь алдагдал бий болгохгүй. Манай Монгол бол хуурай юм учраас тэгж хадгалах нөхцөл сайтай. -Тэгвэл ашиг нь? -Мөнгө. Маш их мөнгө орж ирдэг. Нэг удаа ороод зогсчихгүй. Жил болгон мөнгө авдаг. Байнгын үүсгүүр болдог. Түүнээс гадна тэр хадгалуулсан орон манайхаас тодорхой хэмжээгээр хамааралтай болчихдог. Яагаад гэвэл, бид дуртай үедээ энэ юмаа аваарай гэж хэлж болдог. -Ураны ордтой газруудад цөмийн энергийн цацраг туяаны илэрц маш их хэмжээтэй байна гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? -Монголд бол цацраггүй юм гэж ерөөсөө байдаггүй. Бидний түлж байгаа нүүрс, бидний алхаж яваа, тоосыг нь босгож байгаа шороо бүгд цацраг идэвхтэй, урантай. Манай шороо уран, торий ихтэй. Энэ нь нэг талаар сайн. Улс маань баян байна. Нөгөө бодлоор бас муу, биед жаахан нөлөөлдөг. Гэхдээ байгаль дээр байхдаа нөлөөлөл нь харьцангуй бага. -Байгаль орчин, хүн амьтанд хор уршигтай гээд нутгийн иргэд нь тэмцээд байгаа? -Өнөөдөр элдэв эсрэг хөдөлгөөнүүд гараад, манай салбарын бодлогыг, хуулийг өөрчилнө гээд байна. Болно л доо. Бүх юмыг өөрчилж болно. Гэхдээ үр дагавраа сайн бодох ёстой. Бид цөмийн эрчим хүчнээс татгалзаж болно оо. Бололгүй яах вэ. Тэгээд XV зуунаараа амьдраад байх юм уу. Тэгвэл хөгжил рүүгээ алхахгүйгээр хоцрогдсон хэвээр байя гээд зарлая. Хоёрдугаарт, уранаа ухахгүй гэж байна. Тэгээд яах гэж. Уранаа ухах гэхээр ард түмэнд хортой гэж байна. Тэртэй тэргүй хөл доор нь байгаа юм чинь хордуулаад л байна шүү дээ. Тэрнийгээ харин ухаж гаргаад гадагшаа зарж, цацраг идэвхээ эндээс холдуулчихсан нь дээргүй юу. Ер нь  ураныг олборлож эргэлтэд оруулна гэдэг бол бизнес биш, улс төр. Улс төр, улс төрдөө бүр маш том улс төр. Манай улс яагаад сүүлийн үед жигтэйхэн үнэлэгдээд ирэв. Цөмийн бодлогоо гаргаж, цөмийн хуулиа баталчихсан чинь маш их үнэлэгдээд ирсэн. Өөрөөр хэлбэл, манайхыг цөмийн талаар тоглоомын дүрэмтэй болчихлоо, эдэнтэй харилцаж болох нь, соёл иргэншилтэй улс болжээ, эднийх уран ихтэй юм гэж дүгнэж байна. Манай улс ураныхаа хэмжээг тогтоогоод эргэлтэд оруулна гээд зарлавал дэлхийд нэлээд том тоглогч болчих юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төр, дэлхийн бодлогын түвшинд нөлөөлж чадах улс болчих юм, уг нь. Тэгээд хэрэв ард түмэн эсрэг байвал больж болно. Ард түмнээ хүчээр жаргааж болохгүй биз дээ. Манай гурван ч Ерөнхий сайд атомын энергийн агентлагаар айлчиллаа. Бид ийм бодлого явуулж байгаа гээд дэлхий даяар зарласан. Одоо тэгээд яах вэ. Бид тоглосон юм гээд буцах уу. Энэ алдаа байжээ гэж залах уу. Үр дагавраа л сайн тооцож, бодох ёстой. -Атомын цахилгаан станц Монголд барих тухай сүүлийн үед мэр сэр ярих болсон. Та энэ асуудлыг дэмждэг үү, эсвэл эсэргүүцдэг үү? -Би бол Монголд атомын цахилгаан станц барихыг дэмждэг хүн. Яагаад гэхээр, атомын цахилган станц ер нь аюулгүй. Аюулгүй гэдгийг Фукушимагийн үйл явдал үзүүлсэн. -Харин ч аюултай гэдгээ харуулж айлгасан юм биш үү. Цацраг идэвхт туяанаас хамгаалах гэж нэлээд юм болж байна? -Айлгасан нь үнэн. Яагаад айлгасан бэ гэхээр, Фукушимад байгалийн асар том гамшиг болсон. Маш их хүчтэй, есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Тэр газар хөдлөлтийн дараа атомын цахилгаан станц ганцаараа нураагүй үлдсэн. Яагаа ч үгүй. Зүв зүгээр ажиллаж байсан. Дараа нь тэр том давалгаа ирж, цунами болсон. Тэр давалгаанд байшиг барилга, нефтийн үйлдвэр бүгд дэлбэрээд, шатаад, химийн үйлдвэр нь үгүй болсон. Атомын цахилгаан станц яагаа ч үгүй. Фукушимагийн ганцхан проблем нь юунд байсан бэ гэхээр, тэжээдэг утас нь газар доогуур явж байсан, тэр нь усанд автагдаад тэжээл тасарсан. Цахилгаан нь тасарснаас болж хөргөлтийн систем нь ажиллахаа болиод, цацраг алдсан. Гэхдээ Чернобыль шиг юм болоогүй. Цөмийн дэлбэрэлт болоогүй. Тийм учраас цөмийн технологи хэр найдвартай вэ гэдгийг үзүүлсэн. Фукушимагийн реактор бол Чернобылийн реактороос арван насаар ах. Тэгэхээр цөмийн технологиуд маш найдвартай, ийм айхтар аюул болж байхад ийм бага хор хөнөөл авчирч байна гэдгийг үзүүлсэн. Манай Монголд газар хөдөлж магадгүй. Есөн баллаар ч хөдөлж магадгүй. Гэхдээ Японы туршлагыг харж байхад яах ч үгүй. Манай Монголд авах юм нь цунами орж ирэх магадлал бага юм. Хоёрдугаарт, манайх нүүрс ихтэй, нүүрсээ түлье гээд Дулааны цахилгаан станцын талын хүмүүс их байна. Энэ нь цаанаа бас утга учиртай. Өөрийн нүүрс байна, энийгээ шатаая гэсэн. Өнөөдөр бид нүүрсээ шатаагаад, нүүрсгүй болж байна. Бүгд л харж байна. Агаараа бохирдуулж байна. Ганц Улаанбаатарт агаар бохирдож байгаа юм биш. Дэлхийн агаарыг бохирдуулж байна. Агаарыг зөвхөн утаа, тортогоор бохирдуулж байгаа юм биш. Дулаанаар бас бохирдуулж байна. Дулаан алдалт бас их явагдаж байгаа. Тэгэхээр дэлхийн температурын баланс алдагдаж байгаа. Нүүрс гэдэг өөрөө маш үнэтэй түүхий эд. Нүүрсээ боловсруулж, нөгөө гаднаас авдаг нефтийн бүтээгдэхүүнүүдээ хийгээд, пиролизийн аргаар бензин гаргадаг аргууд бий. Өнөөдөр тэр бол энгийн хэрэг болчихсон. Химийн үйлдвэр байгуулж, хуванцаруудыг хийдэг болбол манай улсад маш их ирээдүй байна. Цөмийн станц бол эрсдэлтэй. Гэхдээ эрсдэл нь уг нь бол бага л даа. Маш бага эрсдэлтэй. Ер нь огт эрсдэлгүй юм гэж байхгүй. Гудамжаар явж байхад хүртэл байшингийн дээрээс тоосго уначих эрсдэлтэй. Хальтирч унаад хөлөө хугалчих эрсдэлтэй. Тэр эрсдэлээ харин урьдчилаад маш сайн тооцох ёстой. Судалгаа хийх ёстой. Өнөөдөр бид судалгаа хийж үзээгүйгээр тэр нь муу, энэ нь сайн гэж ярих гээд байгаа юм. Монголд наадахь чинь бүтэхгүй гээд. Үгүй л дээ. Судалгаагаа хийгээд үзье л дээ. -Атомын цахилгаан станц усан цахилгаан станцаас юугаараа давуу талтай юм бэ. Монголд баривал ямар ач тустай юм? -Монголд усан цахилгаан станц барих бол байгаль орчноо сүйтгэх магадлал, эрсдэл бүр өндөр. Усан цахилгаан станц бол том голтой, усны урсгал сайтай, ус ихтэй газрын хийдэг жил. Манай Монгол бол хуурай. Бүх эрчим хүчний үүсгүүрүүдээс хамгийн хямдхан цахилгаан гаргадаг нь өнөөдөр атомын цахилгаан станц байгаа. Хамгийн хямдхан бөгөөд хамгийн цэвэрхэн нь. Байгаль орчноо бохирдуулдаггүй. Тийм учраас бүх үүсгүүрээс хамаагүй илүү л дээ. Айдас л төрүүлдэг болохоос. Энэ айдсыг яаж давах вэ гэхээр, гэгээрүүлж давах ёстой юм. Ард түмнээ гэгээрүүлж, хүн амдаа дунд сургуулиас нь эхлээд муу, сайн талыг нь сайн сурталчилж ярьж, зааж өгөх ёстой. -Тэгвэл Монголд атомын цахилгаан станцыг хэдий хугацаанд байгуулах боломжтой вэ. Мөн хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах бол? -Ер нь станц барих өртөг хүчин чадлаасаа хамаардаг. Дэлхийд бол туршлага ихтэй юм чинь хоёр тэрбум орчим доллараар нэг гВт-ын станцыг барих боломжтой. Үүн дээр манай эрдэмтэд бас маргадаг. Нэг томыг барих уу, бага оврынхыг барих уу гэдэг. Аль аль нь сайн ч талтай, муу ч талтай. Бага оврын станцыг бол эрчим хүч шаардлагатай газруудад тавиад явах боломжтой. Гэхдээ овор бага байх тусмаа илүү үнэтэй болдог. Овор ихтэй, чадал ихтэй байх тусмаа хямд тусдаг. Тэгэхээр манайд аль нь илүү тохирох юм бэ гэдгийг судлах ёстой. -Одоо та Цөмийн энергийн газартайгаа холбоотой байна уу? -Бараг холбоогүй. -Улс төр таныг оролдож байгаа энэ үед улстөргүйгээр амьдрах юмсан, мэргэжлийн ажлаа хийгээд мөрөөрөө явах юмсан гэсэн бодол төрсөн болов уу? -Төрөлгүй яах вэ. Уг нь сая би Дубнагаас урилга авсан байсан. Ирж ажиллаач ээ гэж. Бас л даргын ажил. Урьдчилаад болох юм гэсэн хариу өгсөн байсан. Тэр нь уг нь надад илүү сонирхолтой л доо. Гэхдээ Элчин сайд бол төрийн даалгавар. Тийм учраас би ийм асуудал гарангуут Дубна руу утасдаад уучлаарай, би төрөөсөө даалгавар авчихлаа, очиж ажиллаж чадахгүй нь гэж хэлсэн. -Та өмнө нь Дубнад ажиллаж байсан байх аа? -Би өмнө нь найман жил Дубнад ажилласан. Дубна бол олон улсын байгууллага. Дотор нь ажилладаг, шинжлэх ухаанаа хийдгүүд нь физикчид болохоос удирдлагынх нь систем бол НҮБ-ын системтэй ойролцоо. Тэнд ажиллаж байхдаа  шинжлэх ухааныхаа хажуугаар олон дайвар даалгавартай ажил хийдэг байсан. Нийгмийн идэвхтэй байсан гэсэн үг. НҮБ-ын нэг байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүнээр нь хэдэн жил ажилласан. Сая хэдэн жил НҮБ-ын нэг хэсэг болох олон улсын атомын энергийн агентлагтай нэлээд тулж ажиллалаа. Олон улсын систем дотор манай улс өөрийн байр сууриа олчихсон, үнэлэгддэг, хэвийн ажиллаж чаддаг болсон. Бид энэ байр сууриа бид алдчихгүй юмсан. -Ярилцлагаа Элчин сайдын үгээр дуусгая гэж бодлоо. Кувейтэд очоод хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ? -Сая УИХ дээр гишүүдийн өгч байгаа даалгаврыг сонссон. Зарим нэг сайдтай уулзахад ярьж байгаа асуудал, даалгаврууд дандаа газрын тостой холбоотой байна. Өөрөөр хэлбэл, манай улс бусад гүрний аюулгүй байдал, нефтийн хангамжаас хамаарахгүй байх асуудлыг Ойрхи Дорнодоос шийдэх боломж байгаа юм шиг байна. Ингэж хэлж байгаа нь эргэлзэж байгаадаа биш. Бас мэргэжлийн дагуу хэлж байгаа үг шүү. Элчин сайдаар томилогдлоо гээд би бодож байгаагаа хийнэ гэсэн үг биш. Төрөөс өгсөн даалгаврыг биелүүлнэ. Би гүйцэтгэгч шүү дээ. Тийм учраас дураараа юм хийхгүй, дураараа үг хэлэхгүй гэсэн үг. Төвөөс өгч байгаа даалгаврыг биелүүлнэ, тэнд нь судална. Кувейтийн нийгэмд хандсан программууд юу байна, яаж үүнийг шийдэж байна. Монголд туршиж болох юм уу үгүй юм уу. Жишээ нь, боловсролын систем. Кувейтүүд их өндөр боловсролтой байна. Шинжлэх ухааны систем бас их сонин. Манайхан тэр жил Кувейтэд очиж ирчихээд бүх шинжлэх ухааны хүрээлэнгээ устгаж, Кувейт шиг ганцхан хүрээлэнтэй болох ёстой юм байна гэж ирсэн. Гэтэл ганц хүрээлэнгийнх нь жилийнх нь төсвийг харсан хүн байгаа болов уу. Манай шинжлэх ухаанд зарж байгаа төсвөөс лав эрэмбэ илүү. Ганц хүрээлэнгийнх нь доор хэдэн хүрээлэн байдаг юм бол. Энэ бүхнийг бид судлах ёстой. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chini uhaan hurehgui ene huniig oilgohod. bolowsrol chin nemgin bna da. oid tuursu sarmagchin bna shu de chi uuruu
2013-01-08
yu ch medehgui bj hunig ingej helhese ichij amidraach
2013-01-08
naimaa:
Yahav dee,hyn eer eeriinheeree amidardag,neg hynd tal zasdag,tyyniihee businssiig hiideg,hariucsan ajlaa hiij chaddaggyi,cemiin hayagdlyn businessees gaduur yldej jiigdsen,tyygeeree shantaj hiij tetgevreesee umne ajil avsan neg iimerhyy l zalijan,shudarga carailsan nuher bna sh dee..
2012-12-17
дандаа л, ЗГ-ын хуралдаанд ирж амжсангүйгээ хэлэх юм. Энэ нөгөө Гэндэн сайдын хүү мөн биз дээ. АН-ын Бэхбатын ах нь мөн л байна.Тэгээд АН-ынхан Кувейтэд Элчин сайдаар томилоо биз. Сайраныг яаж гүйцэх вэ?
2012-12-17
Enhbat.S:
Teneguudee! Minii yariltslagiig sain unsh. Mongol ulsiin margaashiin toloo hen ch bodohoo boliod,zovhon ooriinhoo onoodriig l bodoj bna shuude...gej bi helev.Oilgov u! Bayartai.Sain suuj baigaarai.
2012-12-17
ХАМЕЛЕОН ГАР БАЙНА ДАА
2012-12-15
Boogii:
chi tegeed helmegdej baisan yom bol odoo ter hunee ner ustai ni helcheech ta nar bitgii utgagui yom yarij bail daa?
2012-12-15
Д.Саруул:
Танд амжилт хүсье та чадна. Эрүүл саруул байж их юм хийгээрэй АН-ын томилгоо зөв байлаа
2012-12-15
ne no:
bayarlaa yu daa,,,
2012-12-15
zailuul aavinhaa nereerl yavaa um uugn blovsrol nimgen hyn shyydee
2012-12-14
yu ch medehgui bj hunig ingej helhese ichij amidraach
Цөмийн хаягдлыг хадгалах арга технологи дэлхийд шийдэгдээгүй ирээдүйд ч бүрхэг байгаа бөгөөд монголд хадгалах талаар их мөнгө авсан хүмүүс боломжтой гээд байгаа бол энэ нөхөр тэдний талд бас орсон ь нь ямао шалтгаантай бол оо
2012-12-14
BOUNTY:
Shine saidad amjilt husie.Eh orondoo heregtei turshlaga, medeelel, hurongo oruulalt oruulj irne gedegt itgeltei bna.
2012-12-14
bi:
Mongold atomiin tsahilgaan stants hegtei.
2012-12-14
Zochin:
Iim humuus uls ornoo hugjuulne.Ternees bish damin naimaachid,uls turiin yanhanuud hugjuulehgui!!
2012-12-14
S.Boldbaatar:
Enkhbat akhad amjilt huseye. Aav ni erdemten, ooroo ikh tom erdemten, ikh yum hiisen hun.Bi taniig hudelj, bishirj yavdag.Tani shig hun bolokhiig husdeg bilee. ajilgui yavj uzsen. humuus haritsahaa boliod ikh sonin yum bna lee. Hunii chamar zovokh tsagt gej. hundetgesen tanii hamtran zutgegch, duu tani
2012-12-14
иргэн:
Атомын цахилгаан станц барих асуудлыг гудамжнаас улс төр хийж биш, шинжлэх ухааны үндэслэлтэй нухацтай судалж хийвэл мөн ч их ашигтай даа. Угаагсаа л дэлхийн хөгжилтэй орнуудын цахилгааны хэрэглээгээ хангаж, хөгжилд хүрсэн үндэс суурийн нэг ш дээ. Манайд яагаад ч усан цахилгаан станц бүтэл муу ш дээ. Даанч хүмүүсийн ухамсарын түвшин хүрээгүй байна даа. Дээр нь нэмж ко ко авах гэсэн гудамны халтар улстөрийн үхдэлүүд нэрмээс өгөөд....
2012-12-14
Zochin:
Helchiheed haalgig n haga savaad garsan shdee !
2012-12-14
zochin:
Tereer luivarig ilchil,eserguutseniihee tuluu ajilgui bolson yumaa.Jinhene hulgaich narig n uzen yadaach !! Muu hujaa min!!Iim humuus Mongol ulsig huchrehjuuldeg bolohoor chinii uzen yadah chin argagui- muu novsh !!
2012-12-14
Zochin:
Umnuh ZG-in said,darga nar,UIH -n zarim gishuud Undrah biluu Uyanga ch biluu Mongolin uranig gantsaaraa meddeg ''tusgaui uurgiin elchin said''gej todrood baisan neg turshuul huuheneer hiilgesen ajil shuu de .Enhbatad ter butelgui ajil yamar ch hamaagui!Tom hun iim baidag yum .Cham shig uchuuhen am'tad hamgiin turuund busad ruu huruugaaraa zaadag yum !!!
2012-12-14
uhaan chini zugeer uu chanh esreg yum soliorood baihiin sharhadruu od
2012-12-14
Энхбатаа амжилт хүсье. Чи чадна, магадгүй монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд оруулж болох боломж олдож байж магадгүй.
2012-12-14
Zochin:
Үнэхээр мундаг хүн юмаа хэлж ярьж байгаа нь. Зөв хүнээ зөв газарт нь томилчихсон юм биш үү овоо энэ Засгийн газар чинь. С.Энхбат танд ажлын амжилт хүсье.
2012-12-14
Zochin:
ta nar bolil do, oorsdoo yu ch chadaxgui bj, dandaa negende ataarxaj muu xelxiin. Ta nariig bodvol yum uzej nud tailsan erdemten xun bga biz de archaagui ataarxuu, xun muulj suuxaas oor chadvargui yumnuud. Oorsdooso icheesei!!!!!!!!!!!!!!!
2012-12-14
Монгол атомын цахилгаан станц хэрэггүй.хэрэглээ байхгүй.Орос,хятад цахилгааныг салаавч үнээр авна ш дээ.
2012-12-14
Oroltsson humuusiig nertei ustai ni helsen tegeed G.Bayarsaihan gej nuhur gishuun bolson bizde
2012-12-14
монгол:
ЭЦЭГ ӨВГӨДӨӨСӨӨ ЭХЛЭЖ ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН ТОМ ЭРДЭМТЭНГ КУВЕЙТ ГЭЭД НИЛЭЭД СОНИН, БАС ЧИГ ХАРИЛЦАА САЙТАЙ ОРОНД ТОМИЛЖЭЭ. БАЯР ХҮРГЬЕ. ЭЛИТ ГЭР БҮЛИЙН ЮМ ҮЗСЭН ХҮН ИХ ЮМ ХИЙХ БАЙХАА. МАНАЙ ЗАРИМ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНГУУД ГЭЭД ХАШААНЫ БАНХАР ШИГ ЮМ ҮЗЭЭГҮЙ СОЁЛ, БОЛОВСРОЛГҮЙ, ДЭЭРЭЭС НЬ ШУНАЛ АМБИЦ ИХТЭЙ ЮМНУУДЫН ХАЖУУД МУНДАГ ХҮН ДЭЭ. УГ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР БАЙСАН БОЛ МОНГОЛ ОРОНД ХЭРЭГТЭЙ Л БАЙЛАА. ЯАЯ ГЭХЭВ ХАШААНЫ БАНХАРУУДАД БОРЛУУЛААД АЖИЛ ХИЙХ НӨХЦӨЛ БАЙСАНГҮЙ БОЛОЛТОЙ. ЭНХБАТ ТАНД АЖЛЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. КУВЕЙТИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ САЙН СУДЛААРАЙ, БИДЭНД МАШ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. БАНХАРУУД БОЛОХГҮЙН ТУЛД
2012-12-14
Тийм байна хулчгар гар нэрийг нь нууцлаад байгаа хүмүүс томилж амыг нь хааж байгаа юм байна даа тийм л шударга хүн юм бол нэрийг нь хэлэх хэрэгтэй шүү дээ ард түмэн мэдэх хэрэгтэй тоон дотор үсэг цохиж явна даа
2012-12-14
Zochin:
Umnuh ZG-in said,darga nar,UIH -n zarim gishuud Undrah biluu Uyanga ch biluu Mongolin uranig gantsaaraa meddeg ''tusgaui uurgiin elchin said''gej todrood baisan neg turshuul huuheneer hiilgesen ajil shuu de .Enhbatad ter butelgui ajil yamar ch hamaagui!Tom hun iim baidag yum .Cham shig uchuuhen am'tad hamgiin turuund busad ruu huruugaaraa zaadag yum !!!
Ih shudraga hun bna, manai uls turchduus ingeed uuriinhuuruu shudraga yaridag hun bhgui shdee
2012-12-14
MONGOLIIN DAISAN ENE ZALJIN HUN , ATOMIN HAYAGDAL HORGUI ASHIGTAI GEJ HELSEN N BARIMTAAR ULDEJ BAINA, TER GERE HISEN HUMUSE NUUSNIHA SHAND NEG ALBAN TUSHALAR SHAGNUULJ...CHI ZUMIN HAYAGDAL BULSANIHA TULUU HEZE NEGEN TSAGT HARIUGA AMSAH BOLNO,CHAMIAG YASAN IH UZEN YADAJ BAINA
2012-12-14
chini uhaan hurehgui ene huniig oilgohod. bolowsrol chin nemgin bna da. oid tuursu sarmagchin bna shu de chi uuruu
zochin:
Tereer luivarig ilchil,eserguutseniihee tuluu ajilgui bolson yumaa.Jinhene hulgaich narig n uzen yadaach !! Muu hujaa min!!Iim humuus Mongol ulsig huchrehjuuldeg bolohoor chinii uzen yadah chin argagui- muu novsh !!
uhaan chini zugeer uu chanh esreg yum soliorood baihiin sharhadruu od
zochin:
мэдэж байгаа нууцаа элчин сайдын суудлаар зарахгүй юу даа Ойлгоо
2012-12-14
mundag hun shuu dee busadtai haritsuulahad. Daanch denduu ooriinhooroo shudraga bolohoor olon hunii dugruig hurgedeg yum shig baigaa yum. Shinjleh uhaanii academiin yronhiilogchoor l tabichihmaar baigaa yum da ene huniig
2012-12-14
Uneniig medej bga bol heleech. Yunaas aigaa ve. Ynench, shudarga geed medej bgaga helehgui bol yu boloh ve?
2012-12-14
Zochin:
Helchiheed haalgig n haga savaad garsan shdee !
Zochin:
ta nar bolil do, oorsdoo yu ch chadaxgui bj, dandaa negende ataarxaj muu xelxiin. Ta nariig bodvol yum uzej nud tailsan erdemten xun bga biz de archaagui ataarxuu, xun muulj suuxaas oor chadvargui yumnuud. Oorsdooso icheesei!!!!!!!!!!!!!!!
df:
chi bodvol ene suudald zutgej bsan gadaad yamny gar biz.
2012-12-14
ИРГЭН:
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГОО ЯМАРХУУ ДАМПУУ БАЙДГИЙГ ЭНЭ ЯРИЛЦЛАГААС ХАРЖ БОЛОХООР БАЙНА. ДИПЛОМАТ ЁС, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ТАЛААР ОГТ МЭДЛЭГГҮЙ ХҮНИЙГ ГЭНЭТХЭН ЛАГЕРИАС НЬ ДУУДАЖ АВААЧААД Л ТӨРИЙГ ТӨЛӨӨЛСӨН ЭЛЧИН САЙДААР ТОМИЛЧИХДОГ ЮМ БАЙНА. НӨГӨӨХ НЬ ТЭР УЛСЫН ТАЛААР МЭРГЭШИХ НЬ БАЙТУГАЙ ОЧИЖ Ч ҮЗЭЭГҮЙ ГЭНЭЭ. ҮНЭХЭЭР ДАМПУУ ТӨР ЮМ АА.
2012-12-14
df:
chi bodvol ene suudald zutgej bsan gadaad yamny gar biz.
bat:
unniig heleh yostoi aimhai hulchgar gar bn
2012-12-14
Zochin:
Iim humuus uls ornoo hugjuulne.Ternees bish damin naimaachid,uls turiin yanhanuud hugjuulehgui!!