
Тайландын өмнөх ерөнхий сайд Абхисит Ветчачива таксины жолоочийг буудан хөнөөсөн хэрэг нь батлагдаж хүнд ялаар шийтгүүлэх болсон тухай ВВС агентлаг мэдээлж байна. Тусгай хэргийг мөрдөн байцаах албаны дарга Тарит Феньдит мэдээлэхдээ “Мөрдөн ажиллагааны явцад Абхисит Ветчачива таксины жолоочийн үхэлд буруутай болох нь тогтоогдсон.
Хүн амины хэрэгт холбогдсон экс ерөнхий сайд өмнө нь босогчдын эсрэг зэр зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг цэрэг, цагдаа нарт өгч байжээ. Абхисит Вежжажива болон тухайн үед ерөнхий сайдын туслах хийж байсан Сутеп Таугбусан нарт үүсгэсэн хэргийг ийнхүү шалгаж дууслаа.
Тайландын улс төрийн хамгийн том хямрал гэх 2010 онд Засгийн газрыг эсэргүүцсэн бослогыг дарсны дараа 90 хүн амиа алдаж, 1800-гаад хүн шархадсан хэрэг гарсан юм. Абхисит Ветчачивагийн Ардчилсан нам өнгөрсөн жилийн сонгуулиар ялагдаж хүчтэй байр сууриа эрх баригчдад алдсан юм.
Сөрөг хүчний ардчилсан намынхан энэ хэргийг Нидерландын олон улсын шүүхэд хүргүүлэх төлөвтэй байна хэмээн мэдээлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ