Хиймэл хөхөндөө хар тамхи нууж хилээр гарах гэж байгаад баригджээ

img

Испанийн иргэний агаарын тээврээр зорчиж явсан эмэгтэйн хиймэл хөхнөөс хар тамхи илрүүлсэн жигтэй хэрэг гарчээ. Онгоцны буудлын хамгаалалтынхан тэр эмэгтэйг сэжиг бүхий харагдаж байгааг мэдээлж, шалгах явцад хөхөндөө хар  тамхи нуусан  болохыг олж мэдсэн байна. Панамийн оршин суугч эмэгтэй Барселоны нисэх онгоцны буудлаас баривчлагдсан бөгөөд тэрбээр хамгийн сэжиг бүхий,  хамгийн  чанд шалгалтаар нэвтрэх ёстой “ hot flight” буюу Колумбаас ирсэн онгоцноос буусан байжээ. Сэжиг бүхий  тэр эмэгтэйг шалгаж үзэхэд ачаа тээшнээс нь ямар ч хар тамхи илрээгүй бөгөөд гагцхүү цээжин хэсгээ өргөн алчуураар ороосон байсан аж. Ороолтыг тайлж үзэхэд цус нэвтэрсэн,  шинэхэн хагалгааны  сорви байжээ. Энэ бүхэн нь улам сэжигтэй санагдуулж бүсгүйн хөхийг тусгай зориулалтын ион гэрлээр шалгаж хөхөн дотор нь хуурай, цагаан өнгийн гадны зүйл байгааг олж тогтоосон байна. Хөхөндөө тээвэрлэж явсан хар тамхи 35 мянган ам.долларын үнэд хүрэх 1.4 кг жинтэй байсан аж. АНУ,  болон европын орнуудруу нийлүүлэгдэж байгаа нийт хар тамхины 90 орчим хувийг Колумбаас нийлүүлж байгаа гэсэн судалгаа бий. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ