
Зүүн Хятадын тэнгис дэх арлын эзэмшилтэй холбоотой маргаан Хятад, Япон дунд нэлээд эртнээс гарч эхэлсэн. Хоёр орны хооронд маргаан дэгдээгээд байгаа Сенкаку /Хятадаар Дяоюйдао/ арлын маргаан дахин хурцдаж болзошгүй талаар эх сурвалжууд хэлж байна. Учир нь Хятадын далбаатай онгоц орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд тус арлын ойролцоо ажиглалт хийж байсан хэмээн Японы далайн эргийн хамгаалалтын төлөөлөгч Осаму Фүжимура мэдэгдсэн байна.
Дээрх үйл явдлын дараа уг арлыг өөрийн эзэмшилд оруулахыг хүссэн хоёр улсын хооронд дахин ширүүн маргаан дэгдэж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин Хятадын Гадаад хэргийн сайд Хун Лей дээрх асуудалд “Манай улсын хувьд арал руу хөлөг явуулсан асуудал байхгүй бөгөөд тус аралд тогтмол үйл ажиллагаа явуулж байсан өөрийн улсын эргийн хамгаалалтын албаны хөлөг” хэмээн мэдэгджээ.
Энэ үеэр Токио дахь Хятадын Элчин сайд маргаантай байгаа арлын асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Ингэхдээ тус арлыг өөрийн улсын эзэмшилд авах сонирхолтой гэжээ.
Японы Ерөнхий сайд Ёшихико Нoдa энэхүү арал дээр газрыг худалдан авах замаар хяналтаа тогтвортой байлгана гэх агуулгатай зүйл мэдэгдэж байсан удаатай. Энэ нь цаашилбал, Зүүн Хятадын тэнгис дэх арлуудаас заримыг нь Японы тал эзэмших бололцоотой гэдгийг илэрхийлсэн гэж ажиглагчид хэлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ