Сьюзан Райс нэрээ татжээ

img

АНУ-ын одоогийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн учраас нэгдсэн улсын ерөнхийлөгч энэ тушаалд шинэ хүн томилох шаардлага тулгараад байгаа.Шинэ төрийн нарийн бичгийн даргын суудалд АНУ-ыг төлөөлөн НҮБ-д суугаа Сьюзан Райс өөрийн нэрийг төрийн нарийн бичгийн даргын албанд дэвшүүлэхээс татгалзсан байна.Тэрээр эл шийдвэрийнхээ тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад илтгэсэн бөгөөд ерөнхийлөгч ч түүний хүсэлтийг хүлээн авсныг ВВС агегтлаг уламжилж байна. Сьюзан Райс ерөнхийлөгч Барак Обамагаас өөрийн нэрийг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлэхгүй байхыг хүссэн юм. Сьюзан Райс үүнийхээ шалтгааныг Сенатаар батлуулах магадлал багатай гэж тайлбарласан аж. Гэвч Барак Обама түүний хүсэлтийг хүлээн авч байгаадаа, мөн харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр Бенгазид элчин сайд амь үрэгдсэнтэй холбоотойгоор сенаторууд Райсыг сүүлийн үед ихээр шүүмжлэх болсныг “Шударга бус, алдаа” гэжээ. Түүнчлэн Райсыг НҮБ-д үр дүн сайтай, мэргэжлийн ур чадвартай ажилласан гэж сайшаасан байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ