
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар Улаанбаатар хотын цас арилгах, хог ачих тээвэрлэх талаар авч буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээ, болон хууль зөрчин газар олгосон зарим Захирамжуудыг хүчингүй болгох тухай
Удирдлагын зөвлөлд танилцууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол болон Засаг даргын Захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, Сууц өмчлөгчдийн холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, автозамын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид болон барилгын норм дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзжээ. Судалгаанд нийт
12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
14066.8 га талбай газар нутаг хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан газруудыг зөрчил тус бүрээр нь таницуулахад:
1.Улсын чанартай авто зам дугуу газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 1282 эдгээрийн 5586.5 га
2.СӨХ-н эзэмшил талбай дээр давхардсан болон маргаантай байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 47 эдгээрийн 4.43 га
3.Нийтийн эзэмшил зам талбай дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 132 эдгээрийн 20.2 га
4.Сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 54 эдгээрийн 7.41 га
5.Цэцэрлэгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 15 эдгээрийн 2.2 га
6.Эмнэлгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 46 эдгээрийн 9.72 га
7.2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй иргэн аж ахуйн нэгж байгууллага 813 эдгээрийн 760.7 га
8.Ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 1710 эдгээрийн 3314.78 га
9.Инженерийн шугам сүлжээний хамгаалатын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 8870 эдгээрийн 4360.82га газар байгаа юм байна. Эдгээрээс илтэд хууль зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, болон, Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа, сургууль, цэцэрлэгийн хашаанд газар олгосон зэрэг 40 Захирамжийг хүчингүй болгох шаардалгатай гэж тэрээр танилцууллаа. Эдгээрийн заримыг танилцуулахад:
1.Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн.
2.Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний газрыг хамарч газар олгосон.
3.“Мөнххаан” трейд компани “Их монгол” рестораны хойд автозамыг хамарч газар эзэмшиж байна.
4.“МITIC” компани Энхтайваны гүүрний хажууд талын 4400 метр кв газрыг эзэмшиж байна. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна.
5.“С анд Трэйд” компани Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар
6.Иргэн Нямдаваад Төв шуудангийн урд талын зам дээрх газрыг эзэмшүүлсэн.
7.Иргэн Энхжаргалд Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн.
8.Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн.
9.“Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талийн нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшиж байна.
10.“Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах 32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшиж байна.
11.Иргэн н.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны хойд талд газар эзэмшиж байна.
12.“Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно цэвэрлэх байгууламжийн хажууд 50 000 метр кв газар эзэмшиж байна.
13.Чингилтэй дүүрэгт “Макс импэкс” компани Төв шуудангийн баруун талд таван оддой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг. Тус газрыг эргүүлэн авах саналыг гаргав.
14.“Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшиж байна.
15.Иргэн Очирсүрэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшдэг.
16.Иргэн Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг эзэмшдэг.
17.Иргэн Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг.
18.Иргэн Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг.
19.“Талын хүрээ” компани Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах газар
20.Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун урд газар байрлах газар “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар
21.“Luminary” компани Баянгол дүүргийн 2 хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар
22.“Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах.
23.Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дунд газар олгосон.
24.Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Бат-Өлзий нарын дөрвөн хүний дунд эзэмшиж байна.
25.РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн.
26.Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд Дүнжингарав эзэмшлийн үйлчилгээний газрын эрхийг цуцлах.
27.Хан-Уул дүүрэгт гуравдугаар хороо “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр далан барьж байгаа газар.
28.52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд 714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн.
29.18 дугаар сургуулийн хашаан доторх 300 метр кв газрыг бусдад эзэмшүүлсэн.
30.Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган метр кв газар.
31.“Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар.
32.Хан-Уул дүүргийн наймдугаар хороо нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байна.
33.Буянт цэцэрлэг нь Хан-уул дүүргийн гуравдугаар хороо Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина гэж газар авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.
34.ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.
Энэ мэт газар эзэмшүүлэх тухай хуулийг илт зөрчин гаргасан Нийслэлийн Засаг дарга болон, Дүүргийн Засаг дарга нарын Захирамжуудыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзэж байгаагаа илэрхийллээ. Тус ажлын хэсэг, Нийслэлд газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр эзэмших захирамж гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, газар эзэмшүүлэх шийдвэрийг дүүргийн Засаг дарга нар дур мэдэн газар гаргаж байсан нь тогтоогдож, Газар олгох эзэмшүүлэх Захирамж нь газрын наймаа, гэмт хэргийн шинжтэй болсон байна гэж дүгнэжээ.
Нийслэлийн Удирдалын зөвлөл тус ажлын хэсгийг мэдээллийг сонсоод, сайн ажиллсан гэж үзлээ. Мөн Хууль зөрчин, ямар ч төлөвлөлтгүйгээр машины зам болон, нийтийн эзэмшлийн зам талбай дээр газар эзэмших эрх олгосон Захирамжийг хүчингүй болгох Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ