
Халз мэтгэлцээн хийж, бие биенээ дуэльд дуудах нь олшрох төлөвтэй. УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нарын Оюутолгойгоор хийсэн маргаан улс орны эдийн засагт хэрэгтэй байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тун хэрэггүй шахуу нэг мэтгэлцээн болох шинжтэй. Яагаад хэрэггүй гэснийг уншигчид өөрсдөө болгооно биз.
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг телевизийн халз мэтгэлцээнд дууджээ. Мэтгэлцээний сэдэв нь Ц.Нямдорж МАХН-ыг улс төрийн шавар шавхай ч бил үү, шавар балчиг ч гэл үү нэг хачин нэрээр хочилсон явдал ажээ.
Ц.Нямдорж энэ дуудлагыг хүлээж авбал Л.Эрдэнэтуул тун удахгүй маргахад бэлэн гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ