
2043 он гэхэд цагаан арьстнууд АНУ-ын хүн амын дийлэнх байхаа болих гэнэ. Ийм урьдчилсан мэдээг тус улсын Хүн амын бүртгэлийн товчооноос гаргажээ. 1990-2000 онуудын хооронд АНУ-д очиж суурьшсан Латин Америкийн цагаачдын үр сад цагаан арьстнуудыг цөөнх болгоно. Учир нь, тэдний дунд төрөлт өндөр хэмжээнд байгаа билээ.
1960 онд цагаан арьстнууд АНУ-ын ард иргэдийн 85 хувийг эзлэж байсан бол энэ харьцаа 1965 онд Цагаачлалын шинэ хуулийг баталснаар алдагдаж эхэлжээ. 1965 онд Латин Америк болон Азийн уугуул иргэд АНУ-д чөлөөтэй нэвтрэх болсон аж.
2000 онд цагаан арьстнуудын тоо 69 хувь болтлоо буурсан бөгөөд өдгөө тэд 315 сая хүн амтай энэ улсын 64 орчим хувийг эзлэж байгаа юм. 2019 он гэхэд АНУ-д үндэсний цөөнхийн үр садын тоо давамгайлах болно. Энэ үйл явц үндсэндээ өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд цагаантнуудын хүүхдүүд цөөнх болсон билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ