
Их Британийн Засгийн газар Ливийн тэрс үзэлтэнд 2.2 сая фунт стерлингийн нөхөн төлбөр олгохыг зөвшөөрчээ.
Ливийн уугуул Сами аль-Саади Их Британийн засаг захиргаанаас нөхөн төлбөр олгохыг шаардаж байсан билээ. Түүнийг тус улсын МИ-6 тагнуулын байгууллага 2004 онд хүчээр Ливи улсад аваачиж тушааснаар мань хүн яргалалд өртөн зовж шаналсан гэдэг.
2004 онд түүнийг гэр бүлийнх нь хамтаар Хонконгт онгоцонд суулгаад Ливид аваачсан байна. Тэрхүү ажиллагаанд Британийн тагнуулын алба болон ТТГ-ын ажилтнууд оролцжээ.
Нөхөн төлбөр авснаар аль-Саади Их Британийн Засгийн газраас өргөдлөө татаж авна гэсэн үг. Тэрс үзэлтэн энэ шийдвэрийг талархалтайгаар хүлээж авсан ч Лондон Каддафигийн дэглэмтэй хамтарч ажиллаж байснаа хүлээсэнгүй хэмээн гомдолложээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ