
Завханы Тэс сумын нутгаар Монгол Улсын хилийг зөрчин орж ирээд хилчин Л.Тогтмолыг буудан шархдуулсан ОХУ-ын Тувагийн хоёр иргэний нэр, хаяг тодорхой болжээ.
Тэд Тувагийн Кукуртуг тосгоныхон ажээ. Оросын цэрэг, цагдаа, тагнуулынхан хамтарч ажиллаж байгаа бөгөөд тайгад бүгсэнийг нь тогтоосон байна.
Тэр газарт нь очих тун бэрх ч ямар ч байсан баривчилна гэдгээ мэдэгджээ. Тувачуудын амьдрал туйлын ядуу тул ОХУ-ын Засгийн газраас тэднийг малжуулахаар төсөл боловсруулж, хөрөнгө гаргасан ч мал олдохгүй болохоор тэд ийнхүү манай хилийг зөрчин хулгай, дээрэм хийдэг юм байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ