
“Салимон”-ы буюу “Монос фарм”-ын гэх сүүлийн үед шуугиад байгаа хэрэг одоо л нэг үнэн зөвөө олох бололтой. Дээрх эмийн патентыг эзэмшдэг гэх доктор М.Амбагыг шүүхэд өгч буйгаа “Монос фарм”-ынхан мэдэгдлээ.
Үндэслэл нь ч тодорхой ажээ. Патент эзэмшигчдийн нэг гэдэг нь үнэн аж. Тиймээс зөвхөн 2009 онд л гэхэд түүнд ногдол ашиг болох 30 сая төгрөг өгсөнөө хэлжээ. Тэгсээр байтал М.Амбага “Надад ногдол ашиг огт өгөөгүй” хэмээн мурисан байна.
Мөн компанийн удирдлага, хамт олныг янз бүрээр дарамталж, сүрдүүлсэн гэх баримт ч хавсаргаснаа өгүүлжээ. Шүүх хурал өнгөрсөн долоон хоногт болох байсан ч хойшилсон билээ. Тэгэхдээ тун удахгүй болох ажээ. “Бид хоорондоо ойлголцож чадахгүй бол шүүх шийдээд өгөх байлгүй” хэмээн компанийн төлөөлөгч ярилаа.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ