
Монголд хамгийн хүнд сурталтай, авлигатай газар эмнэлэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хэдэн арван жил дамнасан бузар булай бүхэн тэнд бий. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүнд эмнэлэг, бусдад бараг морг болсон ч гэх шиг. Энэ бүхэн тэдний удирдлагатай ч холбоотой байж мэднэ. Даргаар нь нэг л томилогдвол салах биш. Ганц жишээ хэлэхэд хангалттай байх.
Зөвхөн дүүргийн эмнэлгүүдийг аваад үзье. Сонгинохайрханы эмнэлгийг Эрдэнэцэцэгийнх, Хан-Уулынхыг Баастынх, Сүхбаатарынхыг Чимэгээгийнх, Баянзүрхийнхийг Дашяндагийнх гэтлээ олигархижин нэрлэгджээ. Тэд эмнэлгийн дарга болохоос хувийн эмнэлгийн эзэд биш ш дээ. Эмнэлгийн эдгээр “мөнх”-ийн дарга нарыг эргэж харах цаг нь болжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ