
Холливудын энэ жилийн хамгийн анхаарал татсан, олныг шагшруулсан салалтуудыг Yahoo сайт нэрлэсэн байна. Хуримаа хийхээсээ ч илүү шуугиан тарьдаг алдартнуудын салалтад загвар өмсөгч Хайди Клум, дуучин Сил нарын болон Кейт Холмс, Том Круз нарын гэр бүл салсан нь хэвлэлд хамгийн их зай эзэлсэн шар мэдээ болжээ.
Энэ онд хамгийн их дуулиан тарьсан салалтуудыг нэрлэж байна.
1. Том Круз-Кейт Холмс
Тэд гэрлэснээсээ зургаан жилийн дараа ийнхүү өөр өөрсдийн амьдралаар амьдрахаар болсон. Гэрлэлтээ өнгөрсөн есдүгээр сард цуцлуулсан. Тэдний охин Сури ээжтэйгээ Нью-Йоркт амьдарч байгаа. Гэхдээ тэд хуримын ойгоо тэмдэглэсэн. Басхүү аливаа баяр ёслолын үеэр охиноо ээлжлэн авч баярладаг.
2. Хайди Клум-Сил
Холливудын алтан хос гэсэн гайхалтай өргөмжлөл бүхий загвар өмсөгч Хайди Клум, дуучин Сил нар 2003 оноос дотносч 2005 онд олныг гайхшруулсан сайхан хурим хийж байсан. Дөрвөн хүүхдийн эцэг эх энэ онд салах болсон нь олон хүний сэтгэлийг гонсойлгосон хэрэг болсон. Силээс салаад удаагүй Хайди Клум бие хамгаалагчтйагаа болзож эхэлсэн. Энэ мэдээнд харин эгдүүцсэн хүмүүс их байсан юм.
3. Уилл Арнетт-Эйми Поулер
Есөн жилийн турш хамтдаа амьдарч, амьдралынхаа хамгийн сайхан цаг мөч бүхнийг хамтдаа үдсэн хосууд. Гэхдээ тэд эмээ өвөө болтлоо хамт байсангүй ээ. Салалт нь тун энгийн байсан бөгөөд хэл ам, хэрүүл шуугиан тарилгүй л өнгөрсөн. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авцгаасан юм.
4. Жонни Депп- Ванесса Парадис
Холливудын үлгэр жишээч хосын тоонд ордог байсан Жонни Депп, Ванесса Парадис нарын салалт ч бас багагүй олны гайхшралыг төрүүлсэн. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр тэд хоёр жилийн өмнөөс л тусдаа амьдрах хүртлээ хөндийрсөн байсан аж. Хүүхдүүдийнхээ төлөө л хоёр жил сайхан гэр бүл мэт дүр эсгэж явжээ.
5. Женни Гарт- Петер Фасинелли
Холливудын хамгийн олон жил ханилсан хосууд саллаа гэх шар мэдээ энэ онд хэвлэлүүдийн нүүрийг багагүй дүүргэсэн. Арван нэгэн жил хамт амьдарсан хэрнээ үзэл бодол нийлдэггүй гэсэн гайхалтай шалтгаанаар салсан нь хүмүүсийг гайхшруулж орхисон мэдээ байлаа.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ