Дэглэлт цэргүүдийг амиа хорлоход хүргэж байна

img

Монгол Улсынхаа дархан хилийг манах үүрэг хүлээсэн цэргүүд өвөр зуураа дайтаж, өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг сүүлийн үед олноор үйлдэгдэх боллоо.  Нэг хэсэг хэвлэлийн хуудаснаа  Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн дугаар ангийн дөрвөн байлдагч үгсэн тохирч байгаад харуулын даргаа буудаж, хүн барьцаалсан хэрэг гарч дуулиан болж байв. Энэхүү аймшигт хэргийн ул мөр балраагүй ээлж дараалан хилийн застав дээр буун дуу гарч хүний амь үрэгдсээр.  Баримт татвал  өнгөрөгч намар гэхэд л  эх  орны зүүн хилийг хамгаалдаг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставын орлогч, ахлах дэслэгч Э жагсаалынхаа талбай дээр АКМ буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн.  Ийнхүү  хилийн заставт ойр ойрхон буун дуу гарах болсон шалтгааныг  Хууль зүй үндэсний хүрээлэнгийн судлаачид судлаж үзжээ. Судлаач Г.Оюунболд “Хил хамгаалах байгууллагад гарч байгаа  дүрмийн бус харилцаа, сахилгын бусад зөрчлийн талаархи бүртгэл мэдээлэл хангалтгүй, хэрэг зөрчил нь нуугдмал байдгаас шалтгаалан хүнд, онц хүнд гэмт хэрэг үүдэн гарах нөхцөл, шалтгааныг үндэслэлтэй, бүрэн тогтоож чадахгүй байна” гэж үзэж байна. Аливаа ноцтой гэмт хэрэг ялимгүй зөрчлөөс үүдэн гарах нь маш элбэг тул тэрхүү зөрчлийн нөхцөл байдлыг судлаж, буруутанд зохих цээрлэл хүлээлгэж байх нь гэмт хэрэг гарахгүй байх нэг гол нөхцөл болдог аж. Судлаачид  сахилгын хэрэг зөрчлийн талаар туршлагатай хилчидтэй санал солилцоход тухайн гэмт хэрэг, зөрчил цэргийн албаны аль цаг, минутад гарсан гэдгийг тогтоох нь ихээхэн ач холбогдолтой гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл  алба хаах үедээ харуулд гарахын өмнө үү, хойно уу, эсхүл харуул дээр алба хааж байхдаа юу, заставын байранд уу, амралт чөлөөт цагийн үед үү, шөнө оройн цагаар гэмт хэрэг, зөрчил их гаргаж байна уу гэдгийг нарийвчлан тогтоох нь тухайн цаг үед авах арга хэмжээг зөв сонгох, тийм үед сургалт хүмүүжлийн арга хэмжээг зөв зохион байгуулах ач холбогдолтой төдийгүй тухайн тэр үед нь завгүй байлгах, ажил үүргийг нь зөв хувиарлах гэх мэт янз бүрийн  арга хэрэглэн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадах аж. Түүнчлэн    Цэргийн алба хаагчид алба хааж байх үедээ ар гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх нь тэдний хэт их анхаарал халамжид автах, эсхүл гэр бүлд учирсан бэрхшээлийг мэдсэнээр стресст орох, уурлаж бухимдах, улмаар цэргийн албанаас шантрах бэрхшээх, оргох, амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх гэх мэт сөрөг үр дагаварт хүргэж байна. Нийгэмд цэргийн алба хаагч амиа хорлож байгаа тохиолдлыг илүү соргогоор хүлээн авч буй. Зөвхөн  судлаачдын судалгааны ажлын явцын дөрвөн сарын хугацаанд гэхэд зэвсэгт хүчин, дотоодын, хилийн цэргийн салбарт нийтдээ дөрвөн цэрэг, албан хаагч амиа хорлосон тохиолдол гарчээ.Амиа хорлосон баримт сөхвөл  Хилийн 0168 дутаар ангийн офицер Д эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө шархдуулж байсан билээ. Тэрбээр   хэрэг үйлдэх өдрөө отрядын дарга н.Батбаярындаа хүүхдээ тэврэн орж ирсэн аж. Төд удалгүй хүүхдээ орхиод "Хурдан ирнэ" гээд гараад явжээ. Хүүхдээ авалгүй нэлээд удсан тул хурандаа н.Батбаяр гэрт нь очжээ. Гэтэл Д эхнэрийгээ буудаад дараа нь өөрийгөө  буудсан байжээ. Эхнэр нь газар дээрээ нас барж харин  Д шархадсан байсан юм. Энэхүү хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан өнөөдрийг хүртэл нууц байна. Зарим эх сурвалжууд цэргүүд амиа хорлох болсон шалтгааныг алба хаагчийн хооронд  маргаан даамжирч, ужгирсан нуугдмал дүрмийн бус харилцаанаас гадна  тэдгээрийн хоорондын хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн шинжтэй маргаанаас үүдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл цэргийн албанд нууц дэглэлт буюу дүрмийн бус харилцаа ужгирч газар авснаас үүдэлтэйг дээрх баримтууд харуулж байна. Н.Түвшин    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦЭРГИЙН дэглэлттэй улсад шинэ цэргүүд нь офицеруудаа хал цэргүүдээ алаад хал цэргүүдээ офицеруудаа шархдуулаад цэргийн байлдааны зэвсэгүүдийг дээрэмдээд хал цэргүүдээ офицеруудаа барьцаалсан тохиолдол гарчил таараа үүний шалтгаан нь цэргийн дэглэлтээс болж байгаа юм
2020-02-14
ЦЭРГИЙН дэглэлт гэдэг чинь офицерууд нь хал цэргүүд нь шинэ цэргүүдийг сэтгэлзүй бие махбодийн хувьд тамлан зовоохыг хэлнэ бас эрүүл мэндээр нь хохирооно тахир дутуу эрэмдэг зэрэмдэг болгохийг хэлнэ шинэ цэргүүдийг алахыг хэлнэ
2020-02-14
Huuli esoor degleh gej yu baih uu? tiim yum baidiimuuu hahaha, archaagui hugiin orcuud l doodhiigo degledeg yum shde
2018-07-22
Буяа:
Тэр оросуудаасаа оруулж ирсэн дедовшина буюу цэргийн дэглэлт дарамтаа устгаажээ хүнд юмнууд хэцүү байдаг шүү дээ
2018-06-12
lord:
xaraal idsen er xvnii orontsguud iim vildel xiij bgam aa gexdee xuulina guuli boltson boloxoor ingej bgam daa
2012-10-19
eriin muu novshnuud tsereg tsagdaa nar baidiin shdee]
2012-01-28
амисгаанууд болоод л тэрхэн зуурын бэрхшээл амьнаас нь илуу санагддаг юм байхдаа Хунээсээ л болж байгаа щуу Бугд амиа хорлохгуй яасан юм хэцуу бгаа юм бол Одооны залуус нялзрай амисгаанууд болсондоо Эр хуний зан гэдгийг огт еереер тесеелдег болждээ залуус хуншгуй хэруулч атаач урвагч хулгайч харгис ес санагч ядарсанд дээрэлхуу амиа бодогч миний уед хамгийн адгийн гэгддэг зан чанар одоогийн залуусын хэв шинжэт зан чанар болж байгаа нь ундэстэний гамшиг биш гэжуу Уг нь уунийг бага боловч засах газар шорон биш арми юмшуу Бугд л зовохгуй жаргах тухай мереедег байх Гэвч энэ орчлон тийм бишээс хойш яана гэхэв Хун зовлонгоос л амьдарч сурахаас жаргалаас юу ч сурахгуй гэдэг байхаа
2011-12-25
одоогийн цэрэг ч гэж дээ
2011-11-19
цаг үеэ зөв мэдэрч энэ хэрэгт хандаачээ. Цэрэгт яваад л амиа хоролдог гэсэн асуудлыг бүүр болиулах хэрэгтэй. Одоо ямар 3 жилийн оны ялга гэж байгаа биш. Бидний үед хал цэрэг асман цэрэг гээд шинэ цэргүүд дээрээ хоёр дарлагчтай бас жа нар офицерүүд гээд асар их дарамтанд байгаад болоод л байдаг байсан. Тэр үед ингэж их амиа хорлох явдал байдаггүй л тэсээд гараад ирдэг байсан. Тэгхээр энэ амиа холоод байгаа биш аллагад өртөөд байгаа юм биш үү. Цэргийн хуаранд алуулсан бол мэдээж хажуу хөндлөнгийн гэрч ард амьдралынхаас хязгаарлагдмал тул амиа хорлосон болгоод байгаа юм биш үү
2011-11-16
дээрх баримтуудаас харахад ихэвчлэн офецарууд нь л болохгүй байгаа юм бишүү үүнийг цэрэг гэж хавтгайруулан нэрлэх хэрэггүй байхаа
2011-11-07
HHEG-iig butsaaj Batlan Hamgaalahd negtgeh n zovoo, Nyamdorjiin tataasnii heden hazgai heltei nohduud Uvsiin gesen shalguuraar udirdlagad uurlej tosviig huvaaj ideed salahgui, jiriin dund ajiltnuudad osoh devjih ireedui baihgui, boon buhimdal duursen hogiin gazar bolson. tsergiin salbart nutgarhah uzel or tas baij bolohgui.
2011-11-07
өнөөгийн цэргийн дэг гэж юу байсын бэ. Бидний үед 3 жилийн алба байхад асмангийн дэг халын дэг жаагийн дэг офицерүүдийн дэг гээд жинхэнэ яргалал армид байдаг байсан. Өнөөгийн банди нар ч нэг жилийн алба хаах гэж эрхэлчих юм а. Тэсвэргүй нь амиа хорлоод тэсвэртэй нь хаагаад л ирж байна . Ичмээр юм даа хө.
2011-11-06
Hiliin tsergiig butsaagaad Batlan hamgaalah yamnii medeld uguh heregtei
2011-11-06
Naymdorj oo ajlaa uguh heregtei bolj dee
2011-11-05
Хүүхдийн эцгийн асуудал. Цэргийн хатуужил суулгахыг дэг гэж ойлгож болохгүй энэ байх ёстой зүйл. Харин цэрэгтэй хууль бусаар харьцаж болохгүй. Хариуцсан сайд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч чаддаг байх хэрэгтэй. Мөн анги, нэгжийн дарга нарт арга хэмжээ авдаг байх.
2011-11-05
Huuli esoor degleh gej yu baih uu? tiim yum baidiimuuu hahaha, archaagui hugiin orcuud l doodhiigo degledeg yum shde
bi tseregt bhdaa uneheer nyalharch bsn,bugd l huuhed shg neg l sonin sanagdsan.za tgd tseregt yu uzeh yostoig odoo barag martsan daa.dandaa neg muu bayan sdaqiin har ajiliig durtai durgui hgd bhar yaj tseregjih yum be?zalhaaj bga bhgui yu.tsergiin mergejliin surgalt uhamsariig buren suulgah heregtei.MGLiin army denduu nyalhraad bga shu.nasnii huvid bish zan aranshingiin huvid nyalharaad bga ni gol urshig ni bolj bga
2011-11-05
Н.Түвшин yuun daramt deglelt be chi heden ond haana tsergin alba haasan mal be odoo chin hvni vg daahgvi hvmvvs ih olon bolson chamshih hvni vg abj chadahgvi boos arimd tsergin alba haaj baigaad tegdeg orsod oor shv de chamshig mal 3 km gvij chadahgvi vhne mongolin airam tom hvvhdin tsetserleg
2011-11-04
Hiliin tsergiihen tsus oirtson humuus. Tseverleh heregtei shuud e
2011-11-04
Ууганбаяр гэж залууг аймаар зодоод алах шахсан гэдэг биз дээ. Тэгээд нөгөө залуу зугтаад гэртээ ирээд одоо болтл хэвтэрт байдаг гэсэн байх аа.
2011-11-04
Юу гэж залуу хөвгүүд амиа хорлох юм бэ Аллагыг л улаан цайм амиа хоролсон гээд булзааруулчих юмаа
2011-11-04
хатуужил суулгах нь зөв байх, гэхдээ эхнэрээ буудаж хүүхдээ өнчрүүлдэг нь нэг л но-той. энэ мэт явдлыг сайн шалгах хэрэгтэй ш дээ
2011-11-04
Цэргүүд амиа хорлож байгаа нь дарга нартай нь холбоотой. Дарга нь нууцлаад мэдээллээ.
2011-11-04
nymdorj shig muihar shorond hiihees oor ym bododgvi hvn baigaa zagt ene asuudal garsaar baih bizdee.
2011-11-04
Teneg Nyamdorj
2011-11-04
ÿàñàí îôèöåð áàéäàã áàéíà àà òèéì ¿¿
2011-11-04
huuli zurchih bol buruu. gehdee hatuujil suulgah hereenii deg bol gants manaid ch bish busad ulsiin armiudad ch baidag sh dee. tsereg etsiin dundee tiim hatuujil olgoh surguuli yum baigaa biz dee. getel tuuniig davaad garch chadahgui archaagui baival bolj baigaa uym yy. daisand barigdaad gants shanaadahad l hamag nuutsaa heleed buuj uguh u
2011-11-04
хатуужил суулгах нь зөв байх, гэхдээ эхнэрээ буудаж хүүхдээ өнчрүүлдэг нь нэг л но-той. энэ мэт явдлыг сайн шалгах хэрэгтэй ш дээ