Дахин нэг хар салхи дэгдэв

img

Номхон далайн өмнөд хэсэгт дахин хүчтэй хар салхи дэгдэж арлын орнуудыг бүрхэж эхэлсэн талаар Хавайд төвтэй хар салхи, гамшиг судлалынхан мэдээлж байна. Уг хар салхи цагт 115 метр секундын хурдтай салхилж байгаа бөгөөд зарим газраараа 144 метр секунд хүрч шуурч байгааг тогтоожээ. Энэ хар  салхийг Эван хэмээн нэрлэсэн байна. Хар салхи 36 цагийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр зарлаж байна. Дөнгөж одоо эхэлж байгаа бөгөөд Фижи, Сатоны арлын орчмоор хүчтэй салхилж хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Хар салхины эрч цаашдаа улам нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ удаагийн  хар салхи гурван хэсгээс тогтож байгаа бөгөөд шуурганы улмаас нэгдэх  юм бол асар их хэмжээний гамшиг учруулна хэмээн цаг агаарын урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Хар салхи хараахан ирж амжаагүй байгаа газруудад хүчтэй аадар бороо орж, далайн давалгаа нэмэгдэж эхэлсэн байна. Салхинд өртсөн Фижи арал 183 мянган хүн амтай, Самоа арал 55 мянган хүн  амтай. Тиймээс гамшигт хамгийн их өртөж болзошгүй хэсэгт амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах шаардлага тулгарч болзошгүй хэмээн анхааруулжээ. Халуун орны зориулалттай задгай дизайнтай байшингууд хар салхи аадрын усанд өртөж эхэлсэн бөгөөд энэ нь хамгийн  түрүүнд нурж сүйдэх аюултай юм. Арлын оршин суугчид “Бид урьд шөнийг хүртэл хар салхи чиглэн ирж байгааг мэдээгүй. Бэлтгэл тун  муухан байна. салхины хүч их байгааг  сонссон, байгалийн гамшиг гэдэг дийлдэшгүй шүү дээ” хэмээн хэлжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахаха:
дээрх нөхөр ийм юм ойлгохгүй үнэн стүпэд нөхөр юм аа
2013-04-24
har salhinii hesguud shuurgani ulmaas negdene gej yu gsn ug ve?
2012-12-17
хахаха:
дээрх нөхөр ийм юм ойлгохгүй үнэн стүпэд нөхөр юм аа