
Лондон хотын “Чэлси” багийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпард баг нь түүнд шинэ гэрээ санал болгоогүй байгаа тул тэрбээр клубээ орхих байх гэж мэдэгджээ. Өдгөө 34 настай Лэмпард нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахад бэлэн байсан ч “Чэлси” багийн удирдлагууд түүнийг багтаа үлдээх талаар ямар нэг алхам хийгээгүй гэнэ. Үүнд тэрээр огтхон ч гутарч, гунихгүй байгаагаа өгүүлсэн байна. Мань хүн тус багт хамгийн сайхан, дурсамжтай он жилүүдээ өнгөрүүлжээ.
Лэмпард мөн зодгоо тайлахыг хүсэхгүй байгаагаа өгүүлээд дахиад 2-3 жилийн туршид өндөр түвшинд тоглох чадвартай гэдгээ онцолжээ. Түүнийг Хятадын багууд сонирхож байгаагаас гадна Америкийн “Лос-Анжелес Гэлакси” баг өөрийн болгох хүсэлтэй байгаа юм. Лэмпард 2001 онд “Уэст Хэм” багаас “Чэлси”-д ирсэн билээ. Тэрбээр тус багт хүчин зүтгэхдээ Английн тэргүүн лигт гурван удаа аваргалж, Үндэсний цомыг дөрвөн удаа хүртжээ. Мөн өнгөрсөн онд Лэмпард Аваргуудын лигт тэргүүлсэн билээ. Лэмпардтай хамт “Чэлси”-г хамгаалагч Эшли Коул орхих бололтой. Түүнийг Францын “ПСЖ” баг сонирхож байгаа юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ