Бид энэ талаар “Маш нууц” сонин болон сайтаараа өмнө нь мэдээлж байлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд баттай баримт байсан гэсэн үг. МАХН-ын унаган гишүүн Д.Арвин МАН-д голдоо ортол гомдсон нь үнэн л дээ.
Нам нь түүнийг бүр сонгуулиас өмнө л жийж эхэлсэн гэдэг юм. Тэр нь сонгуулиар улам хүчтэй илэрсэн билээ.
Юутай ч тэр УИХ-ын гишүүн болчихов. Тэгээд тангараг өргөнгүүтээ намын нөхдийнхөө заасан суудалд биш, хамт гишүүн болсон АН-ын Г.Батхүүгийн хажууд очиж суусан билээ.
Тэр зүгээр нэг эсэргүүцэл илэрхийлэх гэж тэгээгүй нь ойлгомжтой. Их л дээрээс тодорхой болсон асуудал билээ. Тун удахгүй АН-ын гишүүн болж ч мэднэ.
Эх сурвалж
www.wikimon.mn