
Дэлхийн цай үйлдвэрлэгч тэргүүлэх бүх оронд өнөөдөр Олон улсын цайны өдрийг тэмдэглэж байна.
2005 онд Энэтхэгийн Мумбаи, 2005 онд Бразилын Порте-Аллегре хотод болсон Дэлхийн олон нийтийн чуулга уулзалтын явцад олон улсын олон байгууллага, ҮЭ удаа дараа хэлэлцсэний дараа олон улсын цайны өдрийг чухамхүү арванхоёрдугаар сарын 15-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Энэтхэг, Шри-Ланка, Бангладеш, Балба, Хятад, Вьетнам, Индонез, Кени, Малайз, Уганда, Танзани зэрэг цайны үйлдвэрлэл эдийн засагт нь нэг гол байр суурь эзлэдэг орнууд энэ өдрийг тэмдэглэдэг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ