Александр Густав Эйфель мэндэлжээ

img

Александр Густав Эйфель 1832 оны арванхоёрдугаар сарын 15-нд Дижон хотод төржээ.  Тэр политехникийн сургууль төгсгөсөн байна. Эйфель  өөрийн анхны төслийг 26 настайдаа зохиосон бөгөөд энэ нь Бордогийн төмөр замын гүүр юм. Гүүрийг барихад инженер даралттай хий хэрэглэжээ. Эйфель өөрийн алдарт цамхагийг барихаасаа өмнө нэр алдартай  болсон байна. 1876 онд тэр Парисын “Бон Марше” их дэлгүүрийг бариулжээ. Энэ асар том дэлгүүр нь шилэн дээвэр, ширмэн гүүрүүдтэй байшин юм. Энэ төслөөс архитектурт шинэ эрин эхэлж, байшин барилгыг металл эдлэлээр чимэх болсон байна. Инженер Франц болон Европын бусад оронд  олон сүрлэг байшин барихад  оролцжээ. Тэр Ниццегийн одон орныг судлах оргил, Панамын сувгийн хаалтын зураг төслийг зохиосон байна. Америкийн бэлгэдэл болох Эрх чөлөөний хөшөө нь  мөн Эйфельтай зарим талаар холбоотой юм. Инженер 1881 онд хөшөөний араг ясны зураг төслийг гаргажээ. Төсөл зохиогчийн хамгийн алдартай бүтээл болох Эйфелийн цамхагийг барих ажил 1887 онд эхлэжээ.  Барилгын ажил  2 жил гаруй үргэлжилсэн нь  тухайн үеийн хувьд маш богино хугацаа   байжээ. Эйфель  цамхагийн хамгийн өндөр тавцанд  өөрийн ажлын өрөөг гаргаж, 1890 оноос онолын судалгаа дагнан хийх болсон байна. Инженер 1923 оны арванхаоёрдугаар сарын 28-нд нас баржээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ