Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

img

Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Хэвлэх
2012 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар  хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ