Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалтад оролцов

img

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын улс төрийн газрын захирлуудын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-14-нд  Бээжин хотноо болов. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Луо Жаохуй нар зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд 2013 онд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болон хамтын ажиллагааны  механизмуудыг сайжруулах, шаардлагатай зарим тогтолцоог шинээр байгуулах  асуудлаар санал солилцов. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц, бололцоо их байгааг тэмдэглээд  уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж, тодорхой төслийн талаар ярилцав. ГХЯ-дын хооронд 2013-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ. Талууд бүс нутгийн байдлын талаар санал солилцож, олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Т.Төгсбилгүүн захирал БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инд бараалхаж,  БНХАУ-ын ГХЯ-ны Европ, Төв Азийн газрын дэд захирал Ци Даюйтай уулзав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рнхр:
мэдээж Чалкогийн талаар үүрэг даалгавар өгч бүрэн эрхт байдлаар ажиллууулахыг сануулаа биз.
2012-12-16
пизда:
Хэн нь хужаагаас даалгавар авч ирж монголоо мэрэх нь вээ? П..да
2012-12-16