Газрын тосны газрын үүрэг гүйцэтгэгч томилогдов
Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Засгийн газар ба Япон Улсын Засгийн газар хооронд байгуулах “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд олголоо. Түүнчлэн Газрын тосны газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэнг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ