
Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын начин Б.Одхүү өчигдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг Япон хороололд байрлах “Garden” ресторанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын заан ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга, хурандаа Ц.Баярсайхан нарыг согтуугаар зодож гэмтээжээ.
Хэвлэлүүдэд улсын начин Б.Одхүү, олимпийн аварга хоёр эхэлж муудалцсаны улмаас энэ хэрэг үүссэн, мөн Б.Одхүү начин Ц.Баярсайхан заантай муудалцан 00-ийн өрөөний гэрлийг унтрааж зодох үед нь Н.Түвшинбаяр өмөөрч дундуур нь орсноор начны ээлжит бай болсон гэх мэтээр янз янзаар бичиж байна.
"Garden" рестораны хамгаалагч нар Б.Одхүү начин руу ойртож чадалгүй цагдаа дуудсан байна.
Ямартай ч албаны эх сурвалжийн мэдээллээс үзвэл улсын начин Б.Одхүүд Ц.Баярсайхан, Н.Түвшинбаяр нарт гар хүрсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа аж.
Олимпийн аваргын хувьд уг явдлын дараа хувийн эмнэлэгт үзүүлж, улмаар Өмнөд Солонгосыг зорьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ