О.Пүрэвдулам топ модель боллоо
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам өчигдөр эцсийн шатны шалгаруулалтаа хийлээ. Соёлын төв өргөөнд хаалтын шоугаа хийсэн энэ удаагийн наадамд 70 гаруй загвар өмсөгч оролцсон билээ.
Эдгээр загвар өмсөгчдөөс О.Пүрэвдулам шинэ топ модель боллоо. "Сat Walk" охидын хамтлагийн ахлагч тэрбээр энэ жил МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, 22 настай.

















Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ