
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газраас өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Энхүү сургалтаар Нийгмийн даатгалын тухай ойлголт , даатгалд хамрагдсанаар тухайн иргэнд ямар ач тустай талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Нийгмийн даатгалыг шимтгэл төлснөөр тэтгэвэр. тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, нэрийн данс, сайн дурын даатгал, цэргийн алба хаачгийн тэтгэвэр, тэтгэмж, БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн тэтгэвэрийн даатгал, гадаад улсад ажиллаж байгаа монгол улсын иргэдийг нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ