
Хойд Солонгос улс Монголын газар нутаг болох Улаанбаатар хотын ойролцоо болон Хятадын зүүн өмнөд хэсэгт байрлах Гуангжоу дүүргийн ойролцоо агаарын хөдөлгөөнийг хянах, мэдээллийг Хойд Солонгос руу шууд дамжуулах хүчин чадалтай антеннуудыг нууцаар байрлуулсан тухай баттай мэдээг өчигдөр Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдээлжээ. Олон улсын хэмжээнд зөвшөөрөл авалгүйгээр антенн байрлуулан хууль бусаар мэдээлэл цуглуулж, агаарын хөдөлгөний хяналтыг явуулж байсан нь илрээд байгаа ба хятад болон Монгол улсууд энэ тухай мэдэж байсан эсэх нь тодорхой бус. Гэхдээ томоохон хэмжээний хүчин чадалтай уг антенн нь Япон улсад үйлдвэрлэгдсэн нь одоогоор мэдэгдээд байгаа талаар Солонгос дахь монголчуудын www.mglradio.com цахим сайтад мэдээлсэн нийтэлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ